“Торгоны зам” авто ралли үргэлжилж байна.

access_time 2025-07-18 08:05

“Торгоны зам” Авто ралли олон улсын уралдаан 2025 оны 7 дугаар сарын 21-нийг хүртэл Монгол улсын нутаг дэвсгэрт болж байна. Нийт 12 орны 837 хүн, 306 автомашин оролцож байгаа юм.Сэлэнгэ, Дархан, Төв, Дундговь, Өвөрхангай, Баянхонгор, Говь-Алтай, Ховд, Баян-Өлгий зэрэг аймгуудын нутгаар 5,500 километр замыг туулна. Олон улсын уралдааныг Монгол Улс, Оросын Холбооны Улсын Засгийн газар, “Газпром” Нээлттэй хувьцаат нийгэмлэг, БНХАУ-ын Автомашин, мотоциклийн холбоо хамтран зохион байгуулж байгаа юм. Тус авто ралли суудлын, ачааны автомашин, мотоциклийн гэсэн ангиллуудаар, мэргэжлийн, сонирхогчийн, аяллын гэсэн төрлүүдээр зохион байгуулагдаж нийт 5,000 километр замыг 15 хоногийн дотор туулдаг юм.

Шинэ мэдээ