Борооны пуужинг дотооддоо угсрах нь эдийн засагт хэмнэлттэй

access_time 2025-07-08 08:01

Байгаль орчин, хэмжил зүйн төв лабораторийн инженер Ц.Довчин, Б.Цэрэндорж нарын санаачилгаар борооны пуужинг дотооддоо угсрах боломж бүрджээ. Энэ төсөл хэрэгжсэн тохиолдолд борооны пуужинг дотооддоо угсран экспортын хамаарлаас гарч, зардал хэмнэхийн зэрэгцээ ганд нэрвэгдсэн бүс нутагт хур тунадсыг нэмэгдүүлэх боломжтой. Мөн уур амьсгалын хуурайшилтыг бууруулах, тариалангийн талбай, мал аж ахуйн бэлчээрийн нөөцийг бүрдүүлэх, нөхцлийг сайжруулах, байгалийн гамшгийн эрсдлийг бууруулах, түймэр унтраах, усны нөөцийг хамгаалахад боломж бүрдэх аж.

Шинэ мэдээ