Хэрэглэгчийн эрхийг хамгаалах зөвлөгөөн болно

access_time 2018-10-18 10:13

Хэрэглэгчийн эрхийг хамгаалах улсын зөвлөгөөнийг 2018 оны 10 дугаар сарын 22-ний өдөр Төрийн ордонд зохион байгуулах гэж байна.
Уг зөвлөгөөний зорилго нь Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хууль тогтоомж болон Хэрэглэгчийн эрхийг хамгаалах үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг дүгнэх, цаашдын зорилт чиглэлийг тодорхойлж, төрийн болон төрийн бус байгууллага, орон нутгийн болон аж ахуй нэгж байгууллагуудын үүрэг хариуцлагыг дээшлүүлж, хамтын ажиллагааг сайжруулахад оршино.
Зөвлөгөөнд Яам, агентлагууд, аймаг, нийслэл, сум, дүүргүүдийн төрийн болон төрийн бус байгууллагууд, аж ахуйн нэгж байгууллагуудын удирдлага, албан хаагчдаас бүрдсэн нийт 500 гаруй төлөөлөгчид хамрагдах юм.

Шинэ мэдээ