Могойн ерөндөгийг гадаадаас худалдаж авна.

access_time 2025-06-26 08:04

Бамбай хоншоорт могойд хоёр настай хүүхэд хатгуулж могойн ерөндөгийг иргэд хайсан ч Монгол улсад байгаагүй. ГХЯ-наас могойн ерөндөгийг гадаадад суугаа улс орнуудын элчин сайдын яамдад уламжлан ирэх долоо хоногт Монголд оруулж ирэхээр болсон байна. Он гарсаар могойд хатгуулсан 8 тохиолдол бүртгэгдсэн байна. Үүнээс 6 нь хүүхэд байсан. Тиймээс ой мод бүхий газар хүүхдийг ганцааранг нь орхихгүй байх, тэргийг шалгах, тааралдсан тохиолдолд огцом хөдөлгөөн хийхгүй байх хэрэгтэй. Дотор эрхтэн гэмтэх, шархлах, амьсгал тасалдах шинж тэмдэг ажиглагддаг. Тиймээс амаар хорыг сорж болохгүй гэдгийг ГССҮТ-өөс сэрэмжлүүлжээ.

Шинэ мэдээ