Он гарсаар малын хулгайн 1992 гэмт хэрэг гарчээ

access_time 2025-06-20 11:30

Он гарсаар малын хулгайн 1992 гэмт хэрэг гарсан. Хамгийн сүүлд морьт харвааны сургуулийн 18 морийг нь нэг дор махалсан хэрэг гарч олныг цочроосон. Харваа хийхэд морио сургах гэж олон жилийн хөдөлмөр зарцуулсан багш Монгол хүнээс гарамгүй зүй бус үйлдлийг малын хулгайчид гаргаж буй олон нийтэд дэлгэсэн юм. Олны дэмжлэгээр тус сургууль дахин 22 морьтой болсон.Малыг ээмэгжүүлэх ажлыг хэрэгжүүлсэн тохиолдолд малын гаралт үүсэл тодорхой болж, хулгайн гаралт буурах боломжтой. Гэхдээ ээмэгтэй ээмэггүй хулгай гарсаар л байна. Тиймээс хуулийн хүрээнд малын хулгайч нарт тооцох хариуцлагыг чангатгах шаардлагатай байгааг малчид шаардаж байгаа юм.

Шинэ мэдээ