Хотын дарга стандартын шаардлага хангаагүй зам тавьснаа хүлээн зөвшөөрөв

access_time 2025-06-18 08:02

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан зам стандартын шаардлага хангахгүй байгааг хотын дарга Х.Нямбаатарт УИХ-ын гишүүн О.Сарангэрэл, Ж.Баясгалан нар газар дээр нь харуулсан байна. Тэд хотын даргыг хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг шинээр тавьсан замаараа түрэхийг хүсэхэд “Хийсээд унах юм байна. Үнэхээр стандартын шаардлага хангаагүй байна” гэдгийг хүлээн зөвшөөрсөн байна. Тиймээс цаашид төсвийн мөнгө үрсэн ажил хийхгүй байхад анхаарч ажиллана гэжээ. Дүүргийн Засаг дарга нар нь зуны дэлгэр цагт төв замаа ч засаж чадахгүй, сохор юм шиг байгаа юм.Ядаж уулзваруудын замын брожурыг авсан юм бол тавьсан замдаа өндөрлөгөө, хурд сааруулагч байршуулж иргэд, аж ахуйн нэгжийг усанд автуулахгүй байхад анхаарна гэж найдья. Дараагийн удаа өөр гишүүн усан дундуур дагуулан явах ч хэрэг гарах юм бил үү.

Шинэ мэдээ