Нар гарахаар сарыг мартдаг

access_time 2025-06-13 08:04

Гуравдугаар цахилгаан станцад осол гарч ажил үүргээ гүйцэтгэж явсан нэг инженер залуу амиа алдсан. Хүний аминд хүрсэн осол дарга нарыг цочроосонгүй. Одоо болтол засварлах ажлыг эхлээгүй байна. Энэ жил засвар хийгээгүй тохиолдолд ирэх өвөл дулаан хангамжид хүндрэл үүснэ гэдгийг мэргэжилтнүүд онцолж байгаа юм. Нар гарахаар сарыг мартдаг гэдэг шиг зуны халуунд гарсан осол өвлийн хүйтнийг санагдуулахгүй байгаа бололтой.

Шинэ мэдээ