“Ази дахь зөвлөлдөх ардчиллын туршлага” зөвлөгөөн боллоо
Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас Монгол Улсын Их Сургуультай хамтран засаглалын үйл явц дахь зөвлөлдөх ардчиллын боломж болон сорилт, Азийн улс орнууд дахь туршлагаас суралцах зорилготой “Ази дахь зөвлөлдөх ардчиллын туршлага” олон улсын эрдэм шинжилгээний хурлыг 2018 оны 10 дугаар сарын 11, 12-ны өдрүүдэд МУИС-ийн Номын санд зохион байгуулж байна.
Бага хуралд эрдэм шинжилгээний байгууллага, их, дээд сургууль, төрийн болон төрийн бус байгууллагын 120 гаруй эрдэмтэн, судлаач, удирдах албан хаагчид болон гадаадын зочин илтгэгчид оролцоно.
Тус хуралд Америк, Эстони, Япон, Бүгд Найрамдах Солонгос, Хятад, Австрали зэрэг улсаас эрдэмтэн, судлаачид оролцоно.
Уг хурал “Ардчиллын чанар”, “Ази дахь зөвлөлдөх ардчиллын туршлага”, “Орон нутгийн төсвийн төлөвлөлтөд зөвлөлдөх ардчиллыг ашиглах нь” гэсэн гурван нэгдсэн хуралдаан, хэлэлцүүлэг болон “Зөвлөлдөх ардчилал ба Мэдээлэл харилцааны технологи” салбар хуралдаантай.
Хурлаар нийт 15 илтгэл хэлэлцүүлнэ. АНУ-ын Стэнфордын их сургуулийн Зөвлөлдөх ардчиллын төвийн захирал, профессор Ж.Фишкин Зөвлөлдөх санал асуулга, олон улсын туршлага, мэдүүлгүүдийг үнэлэх шалгуурын талаар илтгэнэ.
Зөвлөлдөх санал асуулгыг Азийн орнуудад хэрэглэж буй талаар туршлага, ололт, сургамжийг танилцуулна. Тухайлбал, Япон Улсын Кэйо Их сургуулийн Хүндэт профессор Ясунори Соне “Бодлого боловсруулах үйл явц дахь зөвлөлдөх санал асуулга: Японы туршлага”, БНСУ-ын Сөүлийн Үндэсний их сургуулийн профессор Хан Кюү Сүп “Өмнөд Солонгосын Шин Кори 5 ба 6 олон нийтийн зөвлөлдөх хэлэлцүүлгийн чанар”, БНХАУ-ын эрдэмтэн “Авторитар дэглэмд Зөвлөлдөх ардчиллыг хэрэгжүүлэх нь” зэрэг зэрэг илтгэлийг тус тус хэлэлцүүлнэ.
Манай улс зөвлөлдөх санал асуулгын аргыг гурван удаа ашиглан иргэдийн санаа бодлыг шийдвэр гаргахад тусгасан байна.
-2015 онд “Улаанбаатар хот дахь анхны зөвлөлдөх санал асуулга: Нийслэл хотын хөгжилд иргэдийн оролцоо”,
-2017 онд “Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт ба Зөвлөлдөх ардчилал”
-2018 онд “Налайх дүүрэгт явуулсан зөвлөлдөх хэлэлцүүлэг”-ийг тус тус зохион байгуулсан.
Монгол Улсын нутгийн өөрөө удирдах байгууллагад зөвлөлдөх ардчиллыг ашиглах бүрэн боломжтой юм. Тус хурал нь “Орон нутгийн төсвийн төлөвлөлтийг зөвлөлдөх ардчиллын механизмаар хэрэгжүүлэх нь” загвар сургалт зохион байгуулна. Энэхүү хуралд аймаг, нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга нар оролцож төсвийн хөрөнгөөр санхүүжих хөрөнгө оруулалт, үйл ажиллагааг ач холбогдлын дагуу эрэмбэлэхэд иргэдийн саналыг зөвлөлдөх санал асуулгын арга зүйг ашиглан хэрхэн тусгах талаар гадаад, дотоодын туршлагыг судлах юм. Энэ хүрээнд оролцогчид Орхон аймгийн Жаргалант сумыг загвар сургалтын жишээ болгон тус сумын орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр шийдвэрлэх 3 асуудлыг эрэмбэлэх юм
Шинэ мэдээ
-
Зургаан заламгай акулыг задлан шинжилж байна
2023-05-31
-
Мөргөлчдийн амийг хөнөөсөн хэргийг хэлэлцэж байна.
2023-05-31
-
Барилдах үедээ ёс зүйгүй үйлдэл гаргасан бөхчүүдэд хариуцлага тооцжээ
2023-05-31
-
Тамхинд зориулж 200 000 га талбайг сүйтгэдэг
2023-05-31
-
Тээврийн хэрэгслийн үзлэг оношилгоонд хамрагдахыг уриалжээ
2023-05-31
-
Махны нийлүүлэлтийг нэмэгдүүлж үнийг бууруулах шаардлагатай
2023-05-31
-
УИХ-ын гишүүдийн тоог 126 болгоно гэв
2023-05-31
-
Цалин, тэтгэврийг 10 хувиар нэмнэ
2023-05-31
-
Жонни Депп Каннын кино наадмын үеэр шуугиан тарьжээ.
2023-05-30
-
1-р сарын 6-ны үймээн дэгдээгчид мянга мянган хандив цуглуулж байна.
2023-05-30
-
Хүүхэд төөрөхөөс сэргийлж QR кодтой бугуйвчийг тараана
2023-05-30
-
Спортын долоон төрлөөр тэмцээн, уралдаан зохион байгуулагдаж баярын парад болно
2023-05-30
-
Хүүхдийн баяраар таван байршилд зам хаана.
2023-05-30
-
Түлэнхийн төв нийт есөн тасагтайгаар ашиглалтад орлоо
2023-05-30
-
Улстөрч, Ерөнхий сайд, Ерөнхийлөгч хэн ч байсан шүүхэд нөлөөлөх эрхгүй.
2023-05-30
-
Дэлхийн ур чадвар”-ын 47 дугаар тэмцээнд оролцогсодыг шалгаруулна.
2023-05-30
-
Далайчдыг алуурчин халимуудаас өөрсдийгөө хамгаалахыг зөвлөжээ
2023-05-29
-
Алтаар бүрсэн стейк идсэн төрийн албан хаагчийн видеог нийтлээд шийтгүүлжээ
2023-05-29
-
Вирусээр үүсгэгддэг салхин цэцэг болон гар, хөл, амны өвчин нэмэгдэж байна.
2023-05-29
-
Пауэрлифтингийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд 345 кг-ийг шахаж мөнгөн медаль хүртлээ
2023-05-29
-
Өнөөдөр хүүхдүүдийг улаанбурхан, гахай хавдар, улаануудын эсрэг вакцинд хамруулна.
2023-05-29
-
Сураггүй болсон 13 настай хүү замын унаанд дайгдан гэртээ иржээ.
2023-05-29
-
Гал түймэр гарах эрсдэлтэй 2182 зөрчлийг илрүүлжээ
2023-05-29
-
Улаанбаатар хотын музейн үзэсгэлэн гарна
2023-05-29
-
Капитол руу халдлага үйлдсэн хэргээр Стюарт Родс ял сонслоо
2023-05-26
-
Азийн орнуудын брэнд хувцас өмссөн Фан Бинбинг олны нүдэнд өртжээ
2023-05-26
-
Таван сангийн мэдээллийг ил болгожээ
2023-05-26
-
Баянхошуу цэцэрлэгт хүрээлэнгийн ажил 65 хувьтай байна
2023-05-26
-
УНТЭ-т элэг шилжүүлэн суулгах мэс заслыг амжилттай хийсээр байна.
2023-05-26
-
Ихэнхи нутгаар сэрүүвтэр байна
2023-05-26