Хууль бус үр хөндөлтөөс сэргийлэх шалгалт хийлээ

access_time 2018-10-11 13:37

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас хууль бус үр хөндөлтөөс урьдчилан сэргийлэх хяналт шалгалтын талаар мэдээлэл хийлээ.
НМХГ-аас нийслэл хотын хэмжээнд эх барих, эмэгтэйчүүдийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 46 эмнэлэгт шалгалт хийжээ. Шалгалтын үеэр “Энхлэг сүйжин”, “Ач арвижих”, “Ди Эл Өү”, “Энхмөнхманал” тусгай зөвшөөрөлд заагдсан хаяг байршлаасаа өөр газар үйл ажиллагаа явуулдаг болох нь тогтоогджээ. Мөн эмчлэх, сувилах, эх барих үйл ажиллагааг зөвшөөрөлгүй явуулж байсан “Бяцхан гүнж”, “Цэцэгс”, ”Сэцэнгоо” эмнэлэгүүдэд арга хэмжээ авсан байна.
Эх хүүхдийн эрүүл мэндийн төвийн “Эх барих эмэгтэйчүүдийн эмнэлэг”, “Амгалан” амаржих газруудад хууль бус үр хөндөлтийн улмаас биеийн байдал нь хүндэрсэн гэж 21 ирж эмчлүүлсэн байна. Мөн үр хөндөлтийн улмаас умай нь цоорсон хоёр тохиолдлыг мэс заслын аргаар эмчилжээ.

Шинэ мэдээ