Бензиний үнэ өссөн шалтгааныг тайлбарлалаа
Бензиний үнэ өссөн шалтгааныг АТГТГ-аас тайлбарлалаа. ОПЕК, ОХУ-ын хамтын ажиллагааны гэрээний хүрээнд газрын тосны олборлолтыг танах бодлого хэрэгжсэн нь дэлхийн зах зээл дээр газрын тосны үнэ өсөх шалтгаан болсон бөгөөд энэ оны 4 дүгээр сарын дунд үед мөн газрын тосны үнэ 2014 оноос хойш хамгийн өндөр түвшинд буюу 80 ам.долларт хүрсэн нь АНУ, Сири улсын геополитикийн зөрчилдөөнөөс үүссэн улс төрийн хурцадмал байдалтай холбоотой юм. Мөн 5 дугаар сараас АНУ нь Ираны цөмийн хөтөлбөрийн хэлэлцээрээс татгалзаж, Ираны эсрэг хориг арга хэмжээ авсан, Венесуэл болон Ливи улсын газрын тосны олборлолт эрс буурсан зэрэг нь газрын тосны үнийн өсөлтөнд нөлөөлсөн гэж шинжээчид дүгнэж байна./Өнөөдрийн байдлаар “Брент” маркийн тосны үнэ 84,16 ам.доллар байна./
Дэлхийн зах зээл дээрх газрын тосны үнийн өсөлтэй холбоотойгоор ОХУ-ын “Роснефть” компаниас 2018 оны 10 дугаар сард шатахууны хил үнэ бүтээгдэхүүний төрлөөс хамааран өмнөх сарынхаас тонн тутамдаа 45-85 ам.доллараар нэмэгдэж, Аи-92 автобензин 766 ам.доллар/тн, дизелийн түлш 758 ам.доллар/тн үнэтэйгээр нийлүүлэгдлээ.
Манай улсын шатахууны хэрэглээ 100 хувь гадаад улсаас хамааралтай учир дэлхийн газрын тосны үнэ, ОХУ-ын “Роснефть” компаниас нийлүүлж буй хилийн үнийн хэлбэлзэл нь шатахууны жижиглэнгийн үнэд шууд нөлөөлж ирсэн. Мөн манай шатахууны худалдаа эрхлэгч компаниуд шатахуун экспортлогч орнуудаас зөвхөн ам. доллараар төлбөр төлж, худалдаа хийдэг тул ам. долларын төгрөгтэй харьцах ханшийн өөрчлөлт ч шатахууны үнэд нөлөөлж байна. /2018 оны 10 дугаар сарын 8-ны өдрийн байдлаар нэг ам. долларын төгрөгтэй харьцах ханш 2568 төгрөг байна./
2018 оны 10 дугаар сарын 2-ны өдрийн байдлаар улсын хэмжээнд дунджаар ердийн хэрэглээний 37 хоногийн газрын тосны бүтээгдэхүүний нөөцтэй байгаа бөгөөд үүнээс А-80 автобензин 98, Аи-92 автобензин 34, дизелийн түлш 33, ТС-1 онгоцны түлш 31 хоногийн нөөцтэй байна гэв .
Холбоотой мэдээ
Шинэ мэдээ
-
Трамп насанд хүрэгчдийн киноны одод мөнгө төлсөн гэх хэргээ үгүйсгэсэн байна
2023-03-24
-
Механик инженерийн сургуулийн уулзвараар зүүн буцаж эргэхийг хориглоно
2023-03-24
-
Нийт 28 байршил, 85 хэсэгчилсэн талбайд гэр хорооллыг газрыг дахин төлөвлөнө
2023-03-24
-
Газар зохион байгуулалтын чиглэлээр хэрэгжүүлэх 108 арга хэмжээг төлөвлөжээ
2023-03-24
-
Гуравдагч орнуудад зорчих иргэд Шенгений бүсийн улсын Элчин сайдын яаманд виз мэдүүлэх боломжгүй
2023-03-24
-
99 орны иргэдэд цахим виз олгоно
2023-03-24
-
Бусдыг айлган сүрдүүлж, эд хөрөнгийг нь авах гэсэн хэрэгт яллах дүгнэлт үйлджээ.
2023-03-24
-
Зогсоол дээр байсан хөлөг онгоц 45 градусын өнцгөөр хазайж зорчигчид бэртжээ
2023-03-23
-
Трампыг хэзээ баривчлах вэ?
2023-03-23
-
Евро-5 стандартын шатахуунд шилжихийн үр дүнг тооцоолсон судалгаа хийжээ
2023-03-23
-
Улаанбаатар хотыг тойрсон газар хөдлөлтийн зургаан том хагарал байдаг.
2023-03-23
-
Хувийн хэвшлийг үйл ажиллагаа явуулахад саад учруулсан, төрийнхөнд Эрүүгийн хуулиар хариуцлага хүлээлгэнэ
2023-03-23
-
“Тусгай замын их багтаамжийн автобус (BRT) төслийг 2024 он гэхэд хэрэгжүүлнэ
2023-03-23
-
Гурил, гурилан бүтээгдэхүүний үнэ 50 гаруй хувиар өсжээ
2023-03-23
-
Хоёр хөршийн удирдагчид юу амлав
2023-03-22
-
Трамп гэмт хэрэгт буруутгагдаж буй АНУ-ын анхны Ерөнхийлөгч болж байна.
2023-03-22
-
Монголын аврах багийнхан Туркэд 649 хүнд эмнэлгийн тусламж үзүүлсэн байна
2023-03-22
-
Сөүл хотод суугаа иргэд киоск машинаас 70 гаруй төрлийн лавлагаа, тодорхойлолт авна
2023-03-22
-
Алтанбулаг боомтыг өргөтгөх ажлын хүрээнд 1.7 км урттай дөрвөн эгнээ зам тавигдана
2023-03-22
-
Зөвшөөрөлгүй угсралтын ажлыг эхлүүлсэн барилгыг буулгана
2023-03-22
-
Сонгинохайрхан дүүрэгт шинэ цэцэрлэг ашиглалтад орно
2023-03-22
-
Тэтгэврийн шинэчлэл, Макроны Засгийн газрыг ганхуулав
2023-03-21
-
Маск, Трампын зөрчилдөөн
2023-03-21
-
50 автобусыг есөн дүүрэгт хуваарилжээ
2023-03-21
-
Шинэ төрсөн хүүхэд бүрт 1072 ширхэг хувьцаа эзэмшигчийн гэрчилгээ олгоно.
2023-03-21
-
Уул уурхай, газрын тосны бүтээгдэхүүнд хийсэн шинжилгээний дүнг БНХАУ-ын нутаг дэвсгэрт хүлээн зөвшөөрн
2023-03-21
-
Төрийн үйлчилгээний цогцолбор ашиглалтад орлоо.
2023-03-21
-
“ZEV music festival 2023” фестиваль болно.
2023-03-21
-
Путин холбоотнууд хайж, нэгдмэл цайз бий болгохоор хичээж байна
2023-03-20
-
Укрианчууд Оросын армид учруулсан хохирлоо зарлажээ
2023-03-20