ХУУЧНЫ БАРИЛГУУДЫГ НИЙСЛЭЛИЙН ӨМЧӨӨС ХАСЧЭЭ

access_time 2018-10-10 14:20

Нийслэлийн ИТХ-ын тэргүүлэгчид өчигдрийн хуралдаанаараа Улаанбаатарт өрнүүлэх бүтээн байгуулалттай холбогдуулан хуучирч муудсан зарим барилгыг нийслэлийн өмчөөс хасчээ.

Баянзүрх дүүргийн VIII хорооны нутаг дэвсгэрт байрлах “Амгалан” цогцолбор сургуулийн хичээлийн нэгдүгээр байр
Баянзүрх дүүргийн Х хорооны нутаг дэвсгэрт байрлах 62 дугаар цэцэрлэгийн гэр цэцэрлэгийн барилга,
1961 онд барьсан Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн төвийн Хайлааст салбарын амбулаторийн барилгыг буулгаж, зориулалтынх нь дагуу шинэ барилга барих юм.

Шинэ мэдээ