Долоо хоногт объектын гал түймэр 89 удаа гарчээ.

access_time 2025-06-02 11:06

Долоо хоногийн хугацаанд нийслэлийн 8 дүүрэг, 20 аймгийн 43 суманд аюулт үзэгдэл, ослын 112 удаагийн дуудлага бүртгэгдсэн. Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 4 иргэний амь насыг авран хамгаалж, тусламж үйлчилгээ үзүүллээ. Нийт дуудлагын 89 нь объектын гал түймэр, 8 нь ой хээрийн гал түймэр, 3 нь газар хөдлөлт, 1 нь хүчтэй салхи шуурга, 11 нь хүний үйл ажиллагаатай холбоотой ослын дуудлага байна гэж ОБЕГ-аас мэдээллээ.

Шинэ мэдээ