Ардын уран зохиолчийн өмнөөс хуурамч мэдээлэл тараажээ

access_time 2018-10-09 09:24

Монгол Улсын ардын уран зохиолч Д.Цоодол, Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн албан тушаалаа өг гэсэн утга бүхий захидал бичиж хүргүүлсэн гэх мэдээлэл цахим сүлжээнд гарсан. Ардын уран зохиолчийн охин, Ерөнхийлөгчийн соёл, шашны бодлогын зөвлөх Ц.Хулан “Миний аавын нэрийг барьж худал хуурмаг гэмт хэргийн шинжтэй үйлдэл хийсэн. Энэ мэдээллийг харсан аав минь цочирдож, даралт нь ихэссэн.
Хууль хяналтынхан шалгалт ямар хүмүүсээс анх энэ мэдээлэл гарсныг тогтоох хэрэгтэй. Энэ асуудлаар ҮАБЗ-д зөвлөмж хүргүүлж, үүрэг даалгавар өгсөн байгаа. Дорвитой арга хэмжээ авч ажиллах байх” гэв.

Шинэ мэдээ