Өргөө кино театрын хойд уулзвараас Зурагт хүртэлх замыг засна

access_time 2025-05-26 10:34

Баянгол дүүргийн 11, 22, 23, 34 дүгээр хорооны нутаг дэвсгэр “Өргөө” кино театрын хойд уулзвараас Зурагтын зам хүртэлх 1.6 км урт авто замын засвар, шинэчлэлтийг хийж эхэллээ. Уг авто замын нэгдүгээр хэсгийн ажил болох 620 метр авто замыг тавдугаар сарын 27-ны оройн 22:00 цагаас хааж, тавдугаар сарын 29-ний өглөөний 06:00 цагт нээнэ. Замыг хаах хугацаанд авто замын зорчих хэсгийн тэгшилгээний үе, асфальтбетон хучилт, тэмдэглэгээний ажлыг хийнэ.

Шинэ мэдээ