Онцгойгийн албан хаагчид 789 хүний амь аварчээ

access_time 2018-10-04 13:38

Энэ оны есдүгээр сарын байдлаар улсын хэмжээнд нийт 3186 удаагийн аюулт үзэгдэл, осол тохиолдож, үүний улмаас 170 хүн амь насаа алдаж, 51 хүн гэмтэж бэртэн, 1417.3 мянган толгой мал хорогдож, 17.4 тэрбум төгрөгийн шууд хохирол учирсан байна.

Онцгой байдлын байгууллагын алба хаагчид 789 хүний амь нас, байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн 33.5 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалаад байна. Харин гамшигтай тэмцэх, хор уршгийг арилгах ажилд Засгийн газар, Онцгой байдлын алба болон орон нутгаас 10.2 тэрбум төгрөгийг зарцуулсан. Өнгөрсөн онтой харьцуулахад улсын хэмжээнд аюулт үзэгдэл, осолд өртөж нас барсан хүний тоо 5-аар нэмэгдсэн байна

Шинэ мэдээ