Бамбаруушийг байгальд нь тавилаа

access_time 2018-10-02 13:42

Он гарсаар нийслэлийн нутаг дэвсгэрт могой, өмхий хүрэн, буга зэрэг зэрлэг амьтан орж ирсэн 30 гаруй дуудлага ирсэн байна. Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо 361-р гарамын ойролцоо өчигдөр өглөөний 08:00 цагийн орчимд баавгайн бамбарууш орж ирсэн тухай нийслэлийн шуурхай удирдлагын төвд мэдээлэл иржээ. Мэдээллийн дагуу нийслэлийн Байгаль орны газрын мэргэжилтнүүд очиж, зориулалтын багажаар барьж, нийслэлийн Мал эмнэлэгийн газарт хүргэн шинжилгээнд хамруулсан байна. МУ-ын Засгийн газрын тогтоолоор баталсан ховор амьтны жагсаалтад багтсан хүрэн баавгайн бамбаруушийг шинжилгээнд хамруулахад ямар нэгэн өвчин илрээгүй байна. Мөн биед нь ямар нэгэн шарх сорвигүй байсан тул салбарын эрдэмтэн, судлаачидтай зөвлөлдсөний үндсэн дээр байгальд нь эргүүлэн тавилаа.

Шинэ мэдээ