Хөгжлийн бэрхшээлтэй иргэд хотоор аялав

access_time 2018-09-27 14:09

Дэлхийн аялал жуулчлалын энэхүү тэмдэглэлт өдрийн хүрээнд Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй олон улсын стандартыг ханган ажиллан ажилладаг “Холидэй Инн” зочид буудал 5 одны зэрэглэл, “Рамада Улаанбаатар Сити Центр” 4 одны зэрэглэл, “Роял Хаус”зочид буудал 4 одны зэрэглэл, “Хүннү Палас зочид буудал 3 одны зэрэглэл, “Дээдэс” зочид буудал 3 одны зэрэглэл, “Сэлэнгэ” амралт цогцолбор 2 цэцэг зэрэг, “Цагаан булаг” жуулчны бааз 2 цэцэг зэрэг тус тус ханган батламжаа гардан авлаа.
Нийслэлийн Аялал жуулчлалын газраас энэхүү тэмдэглэлт өдрөөр Монголын хөтөч тайлбарлагчдын холбоотой хамтран нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн 12-р ангийн сурагчид, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, аялал жуулчлалын мэргэжлээр суралцаж буй оюутнуудыг хамруулан “Хотын аялал”-ыг зохион байгуулж байна. Аялалаар хотын түүхэн дурсгалт газрууд, музей, зочид буудал, аялал жуулчлалын онцлог газруудтай танилцах боломжтой. Аялал 9 болон 13 цагуудаас “Сити Тур” төслийн 2 автобусаар үйлчилнэ

Шинэ мэдээ