Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төв Хавдрын төвтэй боллоо.

access_time 2025-05-01 12:36

Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төв Хавдрын төвтэй боллоо. Энэ шинэ төв хавдраас урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх, иргэдэд хавдрын мэс засал, системийн эмчилгээ, хөнгөвчлөх тусламж, үйлчилгээ, сэтгэл засал, хоол эмчилгээ, зөвлөгөө, хөдөлгөөн засал, сэргээн засах эмчилгээг цогцоор үзүүлнэ.
Мөн хавдрын хими эмчилгээний төрөлд HIPEC (Hyperthermic Intraperitoneal Chemotherapy) эмчилгээг нэвтрүүллээ. Тус төв 2008 оноос хавдрын амбулаторийн тусламж, үйлчилгээ үзүүлж 2018 оноос 10 ортой хими, хөнгөвчлөх эмчилгээний тасагтайгаар үйл ажиллагаагаа явуулж байсан юм.

Шинэ мэдээ