АН-аас Ерөнхий сайд Э.Оюун-Эрдэнийг УИХ-ын гишүүн Ж.Баярмаагаас уучлалт гуйхыг шаардлаа.

access_time 2025-04-29 08:03

АН-аас Ерөнхий сайд Э.Оюун-Эрдэнийг тавдугаар сарын 01-ний дотор УИХ-ын гишүүн Ж.Баярмаа болон Монголын ард түмнээс уучлалт гуйхыг шаардлаа. Ерөнхий сайд УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны үеэр Ж.Баярмаа гишүүн ард түмний амьдрал хүнд байгааг хэлэхэд бусдыг үгийг дамжуулдаг гээд С.Баярцогт даргын асуултад хариулья гэж ёжилсон нь улс төрд түймэр тавьсан. АН-ын дарга С.Цогтгэрэл УИХ-ын нэгдсэн чуулганы индэр дээрээс Ерөнхий сайд бусдыг доромжилж болохгүй. Уучлал гуйхгүй бол АН бүх хурлаас засварлага авна гэв.

Шинэ мэдээ