Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ажилд зуучилна

access_time 2018-09-26 16:43

Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газар, Хөдөлмөр эрхлэлтийн газар, “Монголын тэргэнцэртэй иргэдийн Үндэсний холбоо” ТББ, “Монголын Сонсголгүй иргэдийн нэгдсэн холбоо” ТББ-уудтай хамтран 2018 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр 10:00-17:00 цагийн хооронд нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төвд “Хөдөлмөрч залуучууд” хөдөлмөрийн үзэсгэлэн яармагийг зохион байгуулна.
Тус хөдөлмөрийн үзэсгэлэн яармагийн үеэр нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төвд бүртгэлтэй 2300 гаруй ажлын байранд ажил хайж байгаа ажлын туршлагагүй залуучуудыг холбож өгөхөөс гадна салбартаа тэргүүлэгч 20 аж ахуй нэгж, байгууллагууд хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан ажлын байрыг нээлттэй зарлах юм.

Шинэ мэдээ