Сүхбаатарын талбайн асарт циркийн тоглолт болно.

access_time 2025-04-14 11:08

Дэлхийн циркчдийн өдөр, Монгол Улсын циркийн сургуулийн 85 жилийн ойг тохиолдуулан “Монте Карло”, “Ухань”, “Учао”, “Дюмон” зэрэг олон улсын циркийн тэмцээний гран-при, алт, мөнгө, хүрэл цомуудын эзэн, монголын циркийн уран бүтээлчид Улаанбаатар хотын төв талбайд тоглолт хийнэ. Монголын циркийн 10 гаруй хамтлагийн 230 орчим уран бүтээлч Улаанбаатар хотын циркийн өдрүүдэд оролцоно. Тоглолт энэ сарын 16-22-ны өдрүүдэд өдөр бүр 11:00, 15:00, 18:00 цагт Сүхбаатарын талбайн асарт үнэ төлбөргүй болж, уран бүтээлчид циркийн олон төрлийн үзүүлбэрээ иргэдэд нээлттэй толилуулах юм..

Шинэ мэдээ