Шинэ орон сууцны ам.метрийн дундаж үнэ 4.48 сая болж өслөө

access_time 2025-04-14 11:04

Энэ оны гуравдугаар сарын байдлаар орон сууцны үнэ өмнөх сараас 1.2 хувиар нэмэгджээ. Насжилтаар нь авч үзвэл шинэ орон сууцны үнэ өмнөх оны мөн үеэс 11.2 хувиар, өмнөх сараас 2.1 хувиар өссөн бол хуучин орон сууцны үнэ өмнөх оны мөн үеэс 17.4 хувиар, өмнөх сараас 0.9 хувиар тус тус өссөн байна. Улаанбаатар хотод худалдаалагдаж буй шинэ орон сууцны ам.метрийн дундаж үнэ 4.48 сая, хуучин нь 4.49 сая төгрөгийн үнэтэй байна.

Шинэ мэдээ