“ЭЕРЭГ, АЮУЛГҮЙ, ХАРИУЦЛАГАТАЙ ЦАХИМ ОРЧИН – ЗАЛУУЧУУДЫН ОРОЛЦОО”
Залуучуудын хөгжлийн газраас санаачлан НИТХ-ын ажлын албаны Эрх зүйн шинэтгэл, иргэний оролцооны хэлтэстэй хамтран “Эерэг, аюулгүй, хариуцлагатай цахим орчин” сэдэвт хэлэлцүүлгийг нийслэлийн Иргэний танхимд зохион байгууллаа.
Тус хэлэлцүүлэгт оролцсон нийслэлийн есөн дүүргийн залуучуудын төлөөлөл, ЕБС-ийн ахлах ангийн сурагчид, их, дээд сургуулиудын оюутнууд нийт гурван зуун залуучуудад цахим орчинд эерэг мэдээлэл түгээж, зөв хандлагатай, хариуцлагатай оролцох, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх талаар холбогдох албаны хүмүүс мэдээлэл өгчээ.
Хэлэлцүүлгийн үр дүнд өнөөдрөөс эхлэн 7 хоногийн турш “Эерэг, аюулгүй, хариуцлагатай цахим орчин-Залуучуудын оролцоо” сэдэвт аян өрнүүлж байна.
Монгол Улс “Фэйсбүүк” хэрэглэгчийн тоогоор дэлхийн дунджаас 2.1 дахин, Ази тивийн улс орнуудын дунджаас 3.6 дахин их байгаа талаар Харилцаа холбооны зохицуулах хорооноос мэдээлсэн. Мөн цахим мэдээллийн аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг болон интернэт орчинд үйлдэгдэж байгаа бусад төрлийн гэмт хэрэг 2017 онд 299 байсан бол 2018 оны эхний хагас жилийн байдлаар 279 бүртгэгдэж, өнгөрсөн оны мөн үеэс 5 дахин өссөн үзүүлэлттэй байгаа талаар ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх хэлтсээс тус тус мэдээлсэн.
Мэдээллийн технологийн хөгжил олон давуу талыг бий болгож байгаа хэдий ч багагүй сөрөг талуудыг дагуулж байгаа юм. Иймд цахим хэрэглээний соёлыг төлөвшүүлэх, аюулгүй байдлыг хангах шаардлага бидний өмнө тулгарч байгаа юм.
Тиймээс эерэг, аюулгүй, хариуцлагатай цахим орчин бүрдүүлэхэд залуучуудын идэвх, санаачилга, оролцоог нэмэгдүүлэх нь чухал байна.
Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газрын дарга С.Сүх-Очир “Улс орны хөгжлийн тулгуур болох өсвөр үе, залуучууд цахим орчинд ихэнх цагаа зарцуулж, бүх төрлийн мэдээ, мэдээллийг ямар ч шүүлтүүргүйгээр хүлээн авснаар цахим гэмт хэрэгт өртөх, эх сурвалж нь баталгаагүй мэдээлэлд төөрөлдөх зэрэг сөрөг үр дагаварууд гарч байна.
Монгол Улсын 3 хүн тутмын нэг нь залуу хүн бөгөөд залуучууд цахим орчинд идэвхтэй оролцдог. Тиймээс эерэг, аюулгүй, хариуцлагатай хэрэглээг бий болгоход хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлчдээс гадна, залуучуудын дуу хоолой, оролцоог идэвхжүүлж, хамтран ажиллах зорилгоор энэ сарын 21-ний өдөр энэхүү хэлэлцүүлгийг зохион байгуулсан юм.
Хэлэлцүүлэгт оролцсон гурван зуун залуучууд эерэг цахим орчин бүрдүүлэх элч болсон бөгөөд өнөөдрөөс эхлэн “Эерэг, аюулгүй, хариуцлагатай цахим орчин- Залуучуудын оролцоо” сэдэвт аян өрнүүлж, 7 хоногийн турш цахим орчинд соёлтой, хариуцлагатай оролцохыг уриалсан эерэг мэдээлэл түгээх юм.
Тухайлбал Даваа гараг “Эерэг мэдээллийн өдөр”, Мягмар гараг “Талархах өдөр”. Ням гараг “Хамгааллын өдөр” буюу энэ өдөр өсвөр насныхны цахим орчны хэрэглээнд анхаарал хандуулж, цахим халдлагаас урьдчилан сэргийлэх аргуудын талаар хүүхэддээ, дүүдээ, гэр бүлийнхэндээ, найздаа зааж өгөх өдөр юм” гэлээ.
МУБИС-ийн сэтгүүлчийн ангийн 3-р дамжааны оюутан Б.Должинжав “Залуус бид нэн тэргүүнд цахим орчинд бусдын нэр төрд халдахгүйгээр мэдээлэл солилцох, хамтрах зэрэг эерэг боломжийг эрэлхийлэх, бий болгох хэрэгтэй. Мөн цахим орчинд аюулгүй зөв сонголтуудыг хийх, эерэг контентуудыг бүтээж, түгээж бусдад үлгэр жишээ үзүүлэх ёстой.
Залуучуудаа цахим орчинд эерэг, хариуцлагатай оролцоог дэмжиж, өдөр бүрийг эерэг мэдээллээр эхлүүлж байхыг уриалъя” хэмээжээ.
Тус хэлэлцүүлэгт ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Д.Болор, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Харилцаа холбооны зохицуулах хорооны Захиргаа, удирдлагын хэлтсийн дарга А.Эрдэнэбулаг, МУБИС-ийн Нийгэм, Хүмүүнлэгийн ухааны сургуулийн захирал, Доктор, Профессор Ж. Батбаатар, “Хэвлэлийн Хүрээлэн” ТББ-ын Гүйцэтгэх захирал, Доктор М.Мөнхмандах, “Хэвлэл Мэдээллийн Зөвлөл” ТББ-ын гүйцэтгэх захирал Г.Гүнжидмаа, “Эко” телевизийн редактор Ц.Цогцэцэг, “Хүннү.мн” цахим мэдээллийн сайтын гүйцэтгэх захирал Ц.Соёлмаа, МУБИС-ийн 3-р дамжааны оюутан Б.Должинжав нар оролцож, цахим орчин ба өнөөгийн нөхцөл байдал, цахим гэмт хэргээс урьдчилан сэргийлэх нь, эерэг, аюулгүй цахим орчныг бүрдүүлэхэд залуучуудын оролцоо зэрэг сэдвээр мэдээлэл өгч, хэлэлцүүлэг өрнүүлжээ.
Холбоотой мэдээ
Шинэ мэдээ
-
Трамп насанд хүрэгчдийн киноны одод мөнгө төлсөн гэх хэргээ үгүйсгэсэн байна
2023-03-24
-
Механик инженерийн сургуулийн уулзвараар зүүн буцаж эргэхийг хориглоно
2023-03-24
-
Нийт 28 байршил, 85 хэсэгчилсэн талбайд гэр хорооллыг газрыг дахин төлөвлөнө
2023-03-24
-
Газар зохион байгуулалтын чиглэлээр хэрэгжүүлэх 108 арга хэмжээг төлөвлөжээ
2023-03-24
-
Гуравдагч орнуудад зорчих иргэд Шенгений бүсийн улсын Элчин сайдын яаманд виз мэдүүлэх боломжгүй
2023-03-24
-
99 орны иргэдэд цахим виз олгоно
2023-03-24
-
Бусдыг айлган сүрдүүлж, эд хөрөнгийг нь авах гэсэн хэрэгт яллах дүгнэлт үйлджээ.
2023-03-24
-
Зогсоол дээр байсан хөлөг онгоц 45 градусын өнцгөөр хазайж зорчигчид бэртжээ
2023-03-23
-
Трампыг хэзээ баривчлах вэ?
2023-03-23
-
Евро-5 стандартын шатахуунд шилжихийн үр дүнг тооцоолсон судалгаа хийжээ
2023-03-23
-
Улаанбаатар хотыг тойрсон газар хөдлөлтийн зургаан том хагарал байдаг.
2023-03-23
-
Хувийн хэвшлийг үйл ажиллагаа явуулахад саад учруулсан, төрийнхөнд Эрүүгийн хуулиар хариуцлага хүлээлгэнэ
2023-03-23
-
“Тусгай замын их багтаамжийн автобус (BRT) төслийг 2024 он гэхэд хэрэгжүүлнэ
2023-03-23
-
Гурил, гурилан бүтээгдэхүүний үнэ 50 гаруй хувиар өсжээ
2023-03-23
-
Хоёр хөршийн удирдагчид юу амлав
2023-03-22
-
Трамп гэмт хэрэгт буруутгагдаж буй АНУ-ын анхны Ерөнхийлөгч болж байна.
2023-03-22
-
Монголын аврах багийнхан Туркэд 649 хүнд эмнэлгийн тусламж үзүүлсэн байна
2023-03-22
-
Сөүл хотод суугаа иргэд киоск машинаас 70 гаруй төрлийн лавлагаа, тодорхойлолт авна
2023-03-22
-
Алтанбулаг боомтыг өргөтгөх ажлын хүрээнд 1.7 км урттай дөрвөн эгнээ зам тавигдана
2023-03-22
-
Зөвшөөрөлгүй угсралтын ажлыг эхлүүлсэн барилгыг буулгана
2023-03-22
-
Сонгинохайрхан дүүрэгт шинэ цэцэрлэг ашиглалтад орно
2023-03-22
-
Тэтгэврийн шинэчлэл, Макроны Засгийн газрыг ганхуулав
2023-03-21
-
Маск, Трампын зөрчилдөөн
2023-03-21
-
50 автобусыг есөн дүүрэгт хуваарилжээ
2023-03-21
-
Шинэ төрсөн хүүхэд бүрт 1072 ширхэг хувьцаа эзэмшигчийн гэрчилгээ олгоно.
2023-03-21
-
Уул уурхай, газрын тосны бүтээгдэхүүнд хийсэн шинжилгээний дүнг БНХАУ-ын нутаг дэвсгэрт хүлээн зөвшөөрн
2023-03-21
-
Төрийн үйлчилгээний цогцолбор ашиглалтад орлоо.
2023-03-21
-
“ZEV music festival 2023” фестиваль болно.
2023-03-21
-
Путин холбоотнууд хайж, нэгдмэл цайз бий болгохоор хичээж байна
2023-03-20
-
Укрианчууд Оросын армид учруулсан хохирлоо зарлажээ
2023-03-20