ЦАСНААС 1450 ИРГЭНИЙГ ГАРГАЛАА

access_time 2018-09-21 16:50

Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн чиглэлийн автозам цасанд хаагдан хальтиргаа гулгаа мөсжилт үүсэж, олон тооны хүн, машин Төв аймгийн Баянчандмань сумын нутаг “52-ын даваа”-нд цасанд боогдсон тухай дуудлага ОБЕГ-т иржээ.
Дуудлагаар ОБЕГ, Үндэсний аврах бригад, НОБГ-ын Нийслэлийн аврах анги 105, СХД-ийн Онцгой байдлын хэлтэс болон “Баянчандмань АЗЗА” ТӨХК болоод авомашины “Пажеро” “Ланд 100”, “Прадо”, “Сүбару” клубын нийт 60 гаруй хүн, 26 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, цасанд боогдсон нийт 433 автомашин, 1450 иргэнийг аюулгүй газарт гарган ажиллалаа.

Шинэ мэдээ