УНАДАГ ДУГУЙН ПАРАД БОЛНО

access_time 2018-09-21 16:49

Дэлхий даяар жил бүрийн есдүгээр сарын 22-ны өдрийг “Автомашингүй өдөр” болгон тэмдэглэдэг уламжлалтай.

Энэ өдрийн хүрээнд Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, НЗДТГ-ын хэрэгжүүлэгч агентлаг Залуучуудын хөгжлийн газар, Замын цагдаагийн алба, Төрийн тусгай алба хаагчдын нэгдсэн эмнэлэг, МУЗН хамтран унадаг дугуйн парадыг зохион байгуулах гэж байна.

Дугуйн парад маргааш 14:00 цагаас Сүхбаатарын талбайн баруун хэсгээс хөдлөх бөгөөд доорх маршрутаар явж, нийт 11 км замыг туулна.

Шинэ мэдээ