Төрийн албаны удирдах ажилтны улсын зөвлөгөөн болно
Төрийн албаны удирдах ажилтны улсын зөвлөгөөн 2018 оны 09 дүгээр сарын 21,22-нд Төрийн ордонд болно. Уг зөвлөгөөнийг Засгийн Газрын Хэрэг Эрхлэх Газраас санаачилж, Монгол Улсын Их Хурал, Төрийн албаны зөвлөл, Удирдлагын академи, Нэгдсэн үндэстний байгууллагын Хөгжлийн хөтөлбөр (НҮБХХ)-тэй хамтран зохион байгуулна.
Төрийн албаны удирдах ажилтны улсын зөвлөгөөн нь Төрийн албаны тухай хууль, төрийн албаны шинэчлэлийн хөтөлбөрийн үзэл баримтлал, агуулга, тэргүүлэх чиглэлийн талаар төрийн албан хаагчдын дунд нэгдсэн ойлголт бий болгох, төрийн албаны шинэчлэлийг амжилттай хэрэгжүүлж иргэдэд хүргэх үйлчилгээг сайжруулсан, үр дүнд хүрсэн улс орнуудын туршлага, дэлхий нийтийн чиг хандлагаас суралцах, Төрийн албаны тухай хуулийг дагалдаж гарах журмуудын төслийн талаар хэлэлцүүлэг зохион байгуулж, төрийн албан хаагчдын саналыг тусгах зорилготой юм.
Төрийн албаны удирдах ажилтны улсын анхдугаар зөвлөгөөн хоёр өдөр үргэлжилнэ. Эхний өдрийн нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын төрийн албаны шинэчлэлийн бодлого, олон улсын сайн туршлагын талаар үндэсний бодлого боловсруулагчид, олон улсын шинжээчид илтгэл тавьж хэлэлцүүлнэ. Хоёр дахь өдөр салбар хуралдаануудыг хийж:
• Төрийн албыг шинэчлэх шаардлага, төрийн албаны шинэчлэлийн тэргүүлэх чиглэлүүд
• Монгол Улсын төрийн албанд чадахуйн (мерит) зарчмыг мөрдүүлэх нь (төрийн албан хаагчийн томилгоо, албан тушаал шатлан дэвшүүлэх, ажлын үр дүнг тооцох)
• Төрийн албан хаагчдыг мэргэшүүлэх, чадавхийг бэхжүүлэх бодлого
• Төрийн албан хаагчийн ёс зүй, шударга байдал, сахилга, хариуцлага
• Төрийн албан хаагчийн цалин хөлс, нөхөх төлбөр, тусламж, нийгмийн баталгаа
• Төрийн албаны стратегийн удирдлагыг сайжруулах, үр дүнд чиглэсэн соёлыг төлөвшүүлэх нь
• Иргэдэд үзүүлэх төрийн үйлчилгээг сайжруулах нь зэрэг сэдвээр ярилцаж Төрийн албаны тухай хуулийг дагалдаж гарах журмын төслүүдийг хэлэлцэнэ. Хоёр дахь өдрийн төгсгөлд нэгдсэн хуралдаанаар нэгдсэн зөвлөмж гаргаж төрийн албаны удирдах ажилтнууд улс түмэндээ андгай өргөхөөр төлөвлөж байна.
Зөвлөгөөнд Монгол Улсын төр засгийн байгууллагууд, яам, агентлаг, нутгийн захиргааны байгууллагын төлөөлөл, олон улсын шинжээчид зэрэг 800 гаруй хүн оролцоно.
Шинэ мэдээ
-
Жонсон зээл олгоход оролцож, ашиг сонирхлын зөрчилтэй үйлдэл хийсэн үү
2023-01-30
-
Европын холбоо Оросын нефтийн бүтээгдэхүүнд удахгүй хориг тавих нь.
2023-01-30
-
Уран гулгалтын анхны шоу тоглолт боллоо.
2023-01-30
-
1000 айлд хог хаягдал ангилан ялгах сав тавьжээ
2023-01-30
-
Хүйтний эрч чангарна
2023-01-30
-
Эхлээд танкууд, дараа нь цөмийн зэвсгүүд
2023-01-28
-
Жүжигчин конгрессын гишүүн
2023-01-28
-
“Эрдэнэс Тавантолгой ХК” нь хуулиараа иргэдэд ногдол ашиг өгөх ёстой.
2023-01-28
-
Иргэдийн цахим хаягийг хууль бусаар ашиглаж байжээ
2023-01-28
-
Хүнсний ногооны усалгаатай талбайн хэмжээг 120 га-гаар нэмэгдүүлнэ
2023-01-28
-
Усчин аврагчид аваргуудаа шалгаруулав
2023-01-28
-
Аудитын байгууллага хангалтгүй ажиллаж байна
2023-01-28
-
Хятад руу зорчих бол томуу болон ковидын эсрэг вакциныг хийлгээрэй
2023-01-27
-
Орлогод нийцсэн орон сууцны төсөл хэрэгжинэ
2023-01-27
-
Rocket Lab компани АНУ-ын нутаг дэвсгэрээс анхны пуужингаа хөөргөсөн байна
2023-01-27
-
Эзлэгдсэн Баруун эргийн халдлага
2023-01-27
-
13А маягтыг цахимаар авдаг болно
2023-01-27
-
Амар байна уу 2023” өргөтгөсөн худалдаа үргэлжилж байна
2023-01-27
-
MH17 онгоцыг сүйрүүлсэн хэрэгт Орос буруутай юу
2023-01-26
-
Сваровскийн 30.000 талстаар чимэглэсэн өвөрмөц хувцас
2023-01-26
-
Төрийн өмчит компанийн удирдлага албан тушаалаа урвуулан ашиглажээ
2023-01-26
-
Нүүрсний хэрэг, төмөр зам, С зөвшөөрөлтэй холбоотой хэргийг мөрдөх ажлын хэсэг байгуулжээ
2023-01-26
-
Нэг барааг хоёроос дээш тоогоор оруулж ирж байгаа бол татвар авна
2023-01-26
-
92 октантай автобензиний гаалийн албан татварын хэмжээг тэглэлээ
2023-01-26
-
Японы ЭСЯ виз мэдүүлэх дугаарыг тухайн өдөрт нь тараана.
2023-01-25
-
Тархины хоргүй хавдрын тусламжийн 85 хувийг ЭМД-ын сангаас хөнгөлнө
2023-01-25
-
Нийтийн тээвэрт 10 чиглэл шинээр нээжээ
2023-01-25
-
Хэт халуун 70 гаруй хоног үргэлжилжээ
2023-01-25
-
Дэлхийн хамгийн хүйтэн хотод хасах 80° байна
2023-01-25
-
Энэ онд 283 нэгж талбарт 331 өрхийн газрыг чөлөөлөхөөр төлөвлөжээ
2023-01-24