Намрын ногоон өдрүүд эхэллээ

access_time 2018-09-19 15:16

Жил бүр зохион байгуулагддаг “Намрын ногоон өдрүүд” үзэсгэлэн худалдаа энэ сарын 18-24-ний өдрүүдэд Мишээл экспо төвд зохион байгуулагдах гэж байна. Маргааш “Хэрэглэгч танаа” , “Алтан намар” амтат талх, 09 дүгээр сарын 21-нд “Ногоон хүнс-Эрүүл амьдрал”, 09 дүгээр сарын 22-нд “Мах, сүүний анхдугаар аян”, 09 дүгээр сарын 23-нд “Хүүхдэд зориулав” зэрэг өдөрлөгийг зохион байгуулна. Энэ жил нийт 100 гаруй аж ахуйн нэгж оролцохоор бүртгүүлсэн байна. Аж ахуйн нэгжүүдээс лангууны хураамж авахгүй юм.

Шинэ мэдээ