Сар бүр хууль эрх зүйн үнэгүй зөвлөгөө өгнө

access_time 2018-09-18 15:01

Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн 4 салбар /Дүнжингарав, Драгон, Мишээл, Оргил/-ын байранд 09 дүгээр сарын 19-ний 09:00-16:00 цагийн хооронд иргэдэд хууль зүйн үнэгүй зөвлөгөө өгнө.
Өдөрлөг нь Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 16/08 дугаар тогтоолоор батлагдсан “Нийслэлийн иргэдийн хууль, эрх зүйн боловсролыг дээшлүүлэх дэд хөтөлбөр”-ийн хүрээнд зохион байгуулагдаж байгаа. Сар бүрийн 3 дахь долоо хоногийн Лхагва гарагт “Нийслэлийн иргэдэд хууль, эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх өдөрлөг”-ийг тогтмол зохион байгуулах юм.

Шинэ мэдээ