Хоёр өнцөг: Засгийн газрыг огцруулах нь зөв, буруу
Засгийн газрыг огцруулах нь зөв, буруу гэсэн маргаан цахимд өрнөөд удаж байна. Огцруулах эсэхийг иргэд дангаар шийдэхгүй болохоор хараад хүлээхээс өөр аргагүй. УИХ-ын гишүүд гэсэн дархан эрхтэй, бүрэн эрхт төлөөлөгчид бий. Тэдний дарсан кнопны чиглэлээс унах, урагшлах эсэх нь шийдэгдэнэ. Засгийн газрыг огцруулах сургаар санал гаргасан УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу гишүүнийг тролл багууд өргөст үгээр өчиггүй ташуурдсан. Өнөөх нь харин гишүүд нь дэмждэггүй юм бол иргэд нь дэмжинэ гэж суух. М.Нарантуяа гишүүн цээжээрээ хамгаалсан ч хол явсангүй. Үлдсэн гишүүдийн үнэн нүүр төрх энэ асуудлыг хэлэлцэх үеэр ил тод болно. Намыхан эрх баригч намаасаа дэмжлэггүй болно гээд таг дуугүй. Ардчилсан намын дарга нь огцруулна гэж санал өгсөн гишүүдээ намаасаа хөөнө гээд сүйд. Намынх нь лидерүүд сөрсөн базаа хийж даргаа огцруулна гэж сандаргав. Харин улс төр судлаачид улс төрийн ерөнхий дүр зургийг тодруулах гэж байхад дагаж намирч далдагнаж гүйсэд боль гэж шоглож нэг, тоглож нэгийг хэлээд байна Улс төрийн намуудын хувьд Засгийн газар үлдвэл дагаж намирах гээд, үлдэхгүй бол эртхэн хаяагаа манах гээд завгүй. Харин эдийн засагчид эдийн засгийг солонгоруулна гэж гарч ирсэн Засгийн газар ард иргэд, аж ахуйн нэгжийг татвараар дарамталж, өсөж өндийх нь битгий хэл үүд хаалга барихад хүргэж байна. Явуулж байгаа бодлого нь яавч зөв биш. Авлига хээл хахууль нэмэгдсэн үү гэхээс буурсангүй. Авлигыг илрүүлж байгаа нь сайн ч тооцох хариуцлага гэж алга. Уул уурхайгаас улам л хараат болж байна. Хэлэхээс илүү хийх хэрэгтэй байна. Үнийн өсөлтийн өмнө ард сөхөрч байна. Асар хүнд ачааг үүрч дийлэхгүй болохоор хүссэн ч эс хүссэн ч нэг л өдөр энэ асуудал сөхөгдөнө гэдгийг онцолсон. Цахим дайны эцэст нэг бол Засгийн газрын хувь заяа дэнжигнэнэ, нөгөө бол сул гишүүдийн тоо нэмэгдэх эсэх дайн намууд дунд өрнөнө. Тавьсан сум хаана хүрч хэнийг онохыг харах л үлдлээ. Шинэ засгийн газар бүрдлээ гэхэд нэг бол эдийн сайжруулна, үгүй бол улам л дордуулна. Таавар таадаг тоглоом улстөрд өрнөж байна.Томчуудын тоглоом тоотой байхгүй бол ард иргэдийн амьдрал ард нь чирэгдэж дуусах нь.
Шинэ мэдээ
-
Венесуэлийн агаарын орон зайг тойрч гарахыг анхааруулжээ
2025-12-01
-
Хонконгийн орон сууцанд гарсан түймэрт 128 хүн амиа алджээ
2025-12-01
-
Оросын сүүдрийн флот руу довтолжээ
2025-12-01
-
Лаг шатаах үйлдвэр барьж эрчим хүч үйлдвэрлэнэ.
2025-12-01
-
Их дуулгаас Э.Ариунболд мөнгөн медаль хүртлээ.
2025-12-01
-
“Өвлийн идэш-2025” өргөтгөсөн худалдаа гарлаа
2025-12-01
-
Д.Занданшатар: Хүн амын орлогод нийцсэн орон сууц барих хөтөлбөр хэрэгжүүлнэ
2025-12-01
-
Томуугийн A(H3N2) subclade K дэд хэв шинж болох нь тодорхойлогдоод байна.
2025-12-01
-
Энэтхэгийн автомашины дэлбэрэлтийн шалтгааныг тогтоогоогүй байна
2025-11-28
-
В.Зеленский: АНУ-ын Оросын дайныг зогсоох хамгийн сүүлийн оролдлого
2025-11-28
-
АНУ газрын ховор элементтэй болно.
2025-11-28
-
Төрийн өмчит компаниудыг нэгтгэж, ашиггүй ажилласан компаниудыг татан буулгана
2025-11-28
-
Шинээр баригдсан долоон сургууль, 17 цэцэрлэг ажиллахгүй байна
2025-11-28
-
Гар утас, компьютер тоглоомонд донтсон хүүхдүүд хичээлийн хоцрогдолтой байна
2025-11-28
-
Айраг нь таргалтыг бууруулах, үе мөчний өвчнийг эдгээх чадвартай нь тогтоогджээ
2025-11-28
-
Цахим сүлжээнд тавих хяналтыг чангатгаж, хариуцлага тооцно
2025-11-28
-
Ковидын үеэр 23,000 хүн амьд үлдэх боломжтой байсан гэсэн дүгнэлт гарчээ
2025-11-27
-
Давхардсан сайдын тоо 116 болжээ
2025-11-27
-
Газрын ховор элементийн нийлүүлэлтийн сүлжээг тасалдуулжээ.
2025-11-27
-
Шинэ хоршоо хөдөлгөөний зээлийн эргэн төлөлт муу байна
2025-11-27
-
АНУ-ын Украины дайныг зогсоох 28 зүйл бүхий шинэ санал
2025-11-27
-
Улсын төсвөөс нэг тэрбум төгрөг гаргаж эмч нарт олгоно
2025-11-27
-
В.Зеленский: “Бид дэлхийн хамгийн агуу агаарын довтолгооноос хамгаалах системтэй болно”
2025-11-27
-
Тамхинаас болж жилд долоон сая хүн амиа алдаж байна.
2025-11-27
-
Сүйрсэн онгоцууд дайсны гарт орвол ашигтай тагнуулын мэдээлэл өгөх боломжтой
2025-11-25
-
Хятадад Японы далайн бүтээгдэхүүний экспортын зах зээл байхгүй болно гэжээ
2025-11-25
-
“Ертөнцийн мисс”-ээр шалгарч шуугиан тарьжээ
2025-11-25
-
Нийт 320 мянган иргэн, аж ахуйн нэгж 6,5 их наядын өртэй байна.
2025-11-25
-
Найман дүүргийн өрхийн эмнэлгүүд уртасгасан цагаар ажиллана
2025-11-25
-
Дэлхийн аваргын тэмцээнээс алтан медаль хүртлээ
2025-11-25




