“ХИМИЙН ХОРТ БОДИСУУД МЭРГЭЖЛЭЭС ШАЛТГААЛАХ ӨВЧИН” СЕМИНАР БОЛЛОО
ХНХЯ, ЭМЯ, ХАБЭА үндэсний хороо, НДЕГ, МХЕГ, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төв, НЭМҮТ, Хор судлалын төв, мэргэжлийн өвчин судлаач эмч нар, сувилалын болон үйлдвэр уул уурхайн эмч холбогдох мэргэжилтнүүд болон БНСУ, Нидерланд улсын эрдэмтэн докторууд химийн хорт бодисууд, тэдгээрийн нөлөөлөл, урьдчилан сэргийлэх асуудлаар бүтэн өдрийн турш хэлэлцлээ.
Тус арга хэмжээг Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төвөөс “Химийн хорт бодисууд тэдгээрийн нөлөөллөөр үүсэх мэргэжлээс шалтгаалах өвчин” сэдвийн дор хоёр дахь удаагаа амжилттай зохион байгуулав. Онцолж хэлэхэд семинарын арга хэмжээнд БНСУ-ын КОША-ийн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн судалгааны институтын ахлах судлаач доктор Кёнг Ин Ли, болон Нидерланд улсын эмч, Херман Спанжаард нар оролцож химийн хорт бодисын нөлөөллийн талаар сонирхолтой илтгэлүүд тавьж, өөрийн орны туршлагыг хуваалцлаа.
Манай улсад аж үйлдвэрлэл, гоелоги, уул уурхай, барилга зам тээвэр, хүнс, хөдөө аж ахуйн, эрүүл мэнд, боловсрол, шинжлэх ухааны бүхий л салбарт техник технологийн дэвшил хурдацтай хөгжихийн хирээр химийн бодисын хэрэглээ ихсэж, түүний сөрөг нөлөөлөлд өртөх аюул нэмэгдсээр байгаа нь мэргэжилтнүүдийн санааг зовоож буй.
Мөн ХАБЭМТөваас сүүлийн 35 жилийн хугацаанд хийсэн судалгаагаар мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас 9931 тохиолдол бүртгэгдсэн байна. Үүнээс 796 тохиолдол нь мэргэжлээс шалтгаалсан химийн бодисын хордлогын оноштой гэх судалгаа гарчээ. Тиймээс тус төвийн хамт олон химийн хорт бодисууд, тэдгээрийн нөлөөллөөр үүсэх мэргэжлээс шалтгаалах өвчин, химийн бодисын хордлого орчин үеийн оношилгоо, урьдчилан сэргийлэлт сэдвээр олон улсад болон өөрийн оронд нэвтэрч буй шинэлэг арга, техник, дэвшилтэт санааг эрдэмтэн эмч, судлаач, эрдэм шинжилгээний ажилчид, болон гадаадын зочин багш нарын судалгаанд суурилсан, шинжлэх ухааны үндэслэлтэй мэдлэг түгээхийг зорьж энэхүү семинарыг зохион байгуулжээ.
Арга хэмжээний төгсгөлд Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төвийн захирал М.Даваабат семинарын үйл ажиллагаа амжилттай болсныг онцлон тэмдэглээд ирэх жил мөн тодорхой сэдвийн хүрээнд олон улсын семинарыг зохион байгуулахад анхаарч ажиллана гэлээ.
Шинэ мэдээ
-
Нисдэг Плектрум
2023-02-02
-
Флоридагийн амбан захирагчийн соёлын довтолгоо
2023-02-02
-
Орон сууц, сургалтын төлбөрийн буцаан олголтын хүсэлтийг энэ сарын 15-ныг хүртэл авна
2023-02-02
-
Өвлийн усанд сэлэлтийн дэлхийн аваргаас Даваадорж хоёр мөнгө, гурван хүрэл медаль хүртлээ
2023-02-02
-
Мөс цөмрөх аюултай байна болгоомжил
2023-02-02
-
Хөрөнгө оруулалт, худалдааны газар” байгуулна.
2023-02-02
-
Аваргын дасгалжуулагч
2023-02-01
-
Хадан хясаанаас санаатайгаар нисгэсэн ч амьд үлджээ
2023-02-01
-
Шивээхүрэн-Сэхэ, Бичигт-Зүүнхатавч боомт энэ онд ашиглалтад орно
2023-02-01
-
Олон улсын эко цэцэрлэгт хүрээлэн байгуулна.
2023-02-01
-
Гар утасны аппликейшнаар дамжуулан иргэдийг залилжээ
2023-02-01
-
Хан-Уул дүүрэгт шинээр 163 дугаар сургууль ашиглалтад орлоо
2023-02-01
-
Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлж буй аж ахуйн нэгжүүдийг шалгана
2023-02-01
-
Арктикийн хүйтэн шуурганаас болж 3 сая орчим оршин суугч хохирчээ.
2023-01-31
-
Гашуунсухайт боомтод ачаа шилжүүлэн ачих терминал байгуулахаар төлөвлөжээ.
2023-01-31
-
Мөсөнд цөмөрсөн машинаас дөрвөн том хүн, нэг хүүхдийг аварчээ
2023-01-31
-
Аюулт үзэгдэл ослоос дөрвөн иргэнийг аварчээ
2023-01-31
-
Төмөр замаар энэ онд 2,4 сая зорчигч тээвэрлэнэ.
2023-01-31
-
Трамп гурав дахь удаагаа АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж байна
2023-01-31
-
Жонсон зээл олгоход оролцож, ашиг сонирхлын зөрчилтэй үйлдэл хийсэн үү
2023-01-30
-
Европын холбоо Оросын нефтийн бүтээгдэхүүнд удахгүй хориг тавих нь.
2023-01-30
-
Уран гулгалтын анхны шоу тоглолт боллоо.
2023-01-30
-
1000 айлд хог хаягдал ангилан ялгах сав тавьжээ
2023-01-30
-
Хүйтний эрч чангарна
2023-01-30
-
Эхлээд танкууд, дараа нь цөмийн зэвсгүүд
2023-01-28
-
Жүжигчин конгрессын гишүүн
2023-01-28
-
“Эрдэнэс Тавантолгой ХК” нь хуулиараа иргэдэд ногдол ашиг өгөх ёстой.
2023-01-28
-
Иргэдийн цахим хаягийг хууль бусаар ашиглаж байжээ
2023-01-28
-
Хүнсний ногооны усалгаатай талбайн хэмжээг 120 га-гаар нэмэгдүүлнэ
2023-01-28
-
Усчин аврагчид аваргуудаа шалгаруулав
2023-01-28