Дугуйн насанд хүрэгчдийн тэмцээнээс Жамбалжамц хүрэл медаль хүртлээ.

access_time 2025-02-17 12:26

Тайланд улсын Питсанюлок, Пичит гэсэн хоёр хотод засмал замын дугуйн насанд хүрэгчдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн болсон. Тэмцээний эрэгтэйчүүдийн бөөн гараатай уралдаанд 22 орны 72 шилдэг дугуйчин өрсөлдсөн Манай улсаас С.Жамбалжамц, Б.Марал-Эрдэнэ, Б.Тэгшбаяр, Э.Билгүүнжаргал, Б.Идэрболд нар өрсөлдлөө. 171.9 км-ын зайн энэ уралдаанд Үндэсний шигшээ багийн тамирчин Сайнбаярын Жамбалжамц хүрэл медаль хүртлээ.

Шинэ мэдээ