НАЛАЙХ ДҮҮРЭГТ СЭРГЭЭГДЭХ ЭРЧИМ ХҮЧНИЙ ЦАХИЛГААН СТАНЦ БАРИГДАНА

access_time 2018-09-13 15:00

БНСУ-ын буцалтгүй тусламжаар Налайх дүүрэгт “Байгаль орчинд ээлтэй сэргээгдэх эрчим хүчний эко хотхон” байгуулна. Налайх дүүрэгт баригдах сэргээгдэх эрчим хүчний уг төсөл нь 400 киловаттын хүчин чадалтай, 4.6 сая ам долларын өртөгтэй, БНСУ-ын 100 хувийн буцалтгүй тусламжаар баригдаж, 2019 оны нэгдүгээр улиралд багтаж ашиглалд орохоор төлөвлөгдсөн байна.Нар салхины сэргээгдэх эрчим хүчний станц баригдсанаар дүүргийн 400 гаруй айл өрхийг эрчим хүчээр хангах боломжтой гэсэн тооцоолол бий. Манай улс сэргээгдэх эрчим хүчний нөөц ихтэй гэж үздэг. Сэргээгдэх эрчим хүчний цахилгаан станц ашиглалтад орсноор хүлэмжийн хийг бууруулж, цэвэр усны нөөцийг ч хэмнэх юм. Монгол орны хувьд эрс тэрс уур амьсгалтай учраас салхин болон нарны эрчим хүчийг хослуулан хэрэгжүүлэх нь илүү үр дүнтэй гэж үзэж байгаа юм.

Шинэ мэдээ