БНСУ-ЫН ОЛОН УДААГИЙН ВИЗИЙГ ЭМЧ, БАГ, ӨМГӨӨЛӨГЧ, СЭТГҮҮЛЧДЭД ОЛГОНО

access_time 2018-09-11 16:02

БНСУ-д 2016 онд 60 мянган иргэн, 2017 онд 106 мянган иргэн, 2018 оны долдугаар сарын байдлаар 88 мянган иргэн виз мэдүүлсэн. Эмч, өмгөөлөгч, их сургуулийн багш зэрэг мэргэжлийн боловсон хүчин, сэтгүүлч, найруулагч, редактор зэрэг мэргэжлээр байгууллагад нэг жилээс дээш хугацаагаар ажилласан, шаардагдах нөхцлийг хангаж буй хүмүүст олон удаагийн виз олгохоор болсон байна. Өмнө нь төрийн албан хаагч болон төрийн өмчит аж ахуйн нэгжийн үндсэн ажилтан, хэлтсийн даргаас дээш албан тушаалтан, тогтмол нислэг үйлддэг авиа компанийн үндсэн ажилтан, хэлтсийн даргаас дээш албан тушаалтан, урилгаар, гэр бүлээ батлуулсан иргэдэд олон удаагийн визийг олгодог байсан юм.

Шинэ мэдээ