Менингококкт халдвараар тав хүртэлх насны хүүхэд илүү өвчилдөг.

access_time 2025-01-31 16:51


Менингококкт халдвараар өвдсөн хүн, нян тээгчээс агаар дуслын замаар халдвар дамжих ба үүсгэгч нян нь хүний хамар, залгиурт байршиж өвчин үүсгэнэ. Тав хүртэлх насны хүүхэд илүү өвчилдөг.
Илрэх шинж тэмдэг:

Гэнэт 38-39 хэм ба түүнээс дээш өндөр халуурах
Биеэр цусархаг тууралт гарах
Толгой, үе мөчөөр хүчтэй өвдөх
Олон удаа бөөлжих
Хоолонд дургүй болох, ядарч сульдах
Татах
Биед нь хүрэх, чанга дуу чимээ, хурц гэрэл зэрэгт цочрох
Нэг хүртэлх насны хүүхдэд зулай төмбийж чинэрэх
Менингококкт халдвараар бүх насныхан өвчлөх эрсдэлтэй ч 5 хүртэлх насныхан илүү өртөмтгий. Тиймээс бага насны хүүхдийг олон нийтийн газраар дагуулж явахгүй байхыг зөвлөж байна..

Шинэ мэдээ