Төрийн үйлчилгээний төвийн ажилтай 11 орны төлөөлөгчид танилцав

access_time 2018-09-07 14:17

“Азийн улсуудад сайн засаглалыг бэхжүүлэх нь” сэдэвт Олон Улсын чуулган Улаанбаатар хотноо гурван өдөр үргэлжлэн өнөөдөр/2018.09.06/ өндөрлөж байна. Чуулганд оролцсон Азийн нутгийн удирдлагын санаачилга ба сүлжээ (ЛОГИН) олон улсын байгууллагад нэгдэн орсон 11 орны 22 байгууллагын гишүүд өнөөдөр Нийслэлийн Дүнжингарав төв, Төв аймгийн Зуунмод хот дахь “Төрийн нэгдсэн үйлчилгээний төв”-ийн үйл ажиллагаатай тус тус танилцлаа. Төрийн нэгдсэн үйлчилгээний төвүүдэд төр, хувийн хэвшлийн 30 орчим байгууллага 400-аад төрлийн үйлчилгээг нэг дор үзүүлж байна. Шийдвэр гаргах түвшинд иргэдийн оролцоог хангаж, төрийн үйлчилгээг иргэдэд чирэгдэлгүй хүргэж, өөрийн оронд засаглалыг бэхжүүлж буйн нэг сайн жишээ болсон байна. Хөдөлмөр халамж, нийгмийн даатгалын сан, татварын байгууллага, Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар, Авто тээврийн газар, Байгаль орчин, аялал жуулчлалын газар, үүрэн телефоны компаниуд, банк, банк бус санхүүгийн байгууллагаар иргэд хамгийн олноор үйлчлүүлсэн байдаг байна. Эдгээр байгууллагууд тус бүр 8-22 хүртэлх төрлийн үйлчилгээг чирэгдэлгүйгээр нэг дор үзүүлдэг юм.

Шинэ мэдээ