Авлига албан тушаалын хэргийг шүүхэд шилжүүлээ.
Прокурорын байгууллага эрүүгийн 224 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүллээ
Шүүхэд шилжүүлсэн зарим хэргээс дурдвал:
-Нийслэлийн прокурорын газраас Хил хамгаалах ерөнхий газрын Хилийн цэргийн дугаар ангийн албан тушаалтан Г.Б нь хилээр тээврийн хэрэгслийг түргэн шуурхай нэвтрүүлэх, саатуулахгүй байх зорилгоор бусдаас хахууль авсан хэрэгт Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 4 /Нийтийн албан тушаалтан хахууль авах/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхэд,
-Ашигт малтмал, газрын тосны газрын албан тушаалтан М.Э, Б.А нар нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, нэр бүхий аж ахуйн нэгжүүдэд түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгоход давуу байдал бий болгосон хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд,
-Гаалийн ерөнхий газрын харьяа Чингис хаан Олон Улсын нисэх буудал дахь гаалийн газрын албан тушаалтан Ц.Б нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, иргэн П.А-г гаалийн татвар, нэмэгдсэн өртгийн албан татвар төлүүлэхгүй байх зорилгоор гаалийн шалгалтгүйгээр хяналтын бүсээр нэвтрүүлж, давуу байдал бий болгосон, иргэн П.А нь өөртөө давуу байдал бий болгох зорилгоор бусдад хахууль өгөхийг завдсан, татвар төлөхөөс зайлсхийсэн хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 2 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/, 22.5 дугаар зүйлийн 1 /Хахууль өгөх/, 18.3 дугаар зүйлийн 1 /татвар төлөхөөс зайлсхийх/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн Төв аймгийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд,
-Иргэн Н.А нь олон улсын шуудан илгээмжээр дамжуулан Америкийн Нэгдсэн Улсаас мансууруулах бодисыг улсын хилээр нэвтрүүлсэн хэрэгт Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 3.3 /Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах/-т заасаар яллах дүгнэлт үйлдэн Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд,
-Иргэн А.Е, Н.Б нар нь Монгол Улсад ашиглахыг хязгаарласан химийн хорт болон аюултай бодисын жагсаалтад багтсан бодисыг хууль бусаар хадгалсан, тээвэрлэсэн хэрэгт Эрүүгийн хуулийн 24.3 дугаар зүйлийн 1 /Химийн хорт, аюултай бодисыг хууль бус эргэлтэд оруулах/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд тус тус шилжүүллээ.
Шинэ мэдээ
-
Сар шинийн барилдаанд 83 бөх барилдана.
2026-02-16
-
Оросын сөрөг хүчний зүтгэлтэн Навальныг хордлогоос болж амиа алдсан гэж европчууд мэдэгдэв
2026-02-16
-
Хитийн Кешад Жонсон Слэм данкийн аварга боллоо.
2026-02-16
-
Хүн төрөлхтөн 50 гаруй жилийн турш сар руу буцаж очоогүй
2026-02-16
-
Мөсөнд нэг дугуй нь цөмрөн орсон машиныг татан гаргажээ.
2026-02-16
-
АНУ-ын хилээр нэвтрэх иргэдийн анхааралд:
2026-02-16
-
Сар шинийн баяраар зах худалдааны төвийн ажиллах цагийн хуваарь
2026-02-16
-
АНУ, Ирантай хэлэлцээр хийлээ
2026-02-13
-
Б.Тулгат: Хил орчмын газрыг зарсан гэж худал мэдээлэл хийсэн ХЗДХ-ийн сайд Б.Энхбаярыг шүүхэд өгнө.
2026-02-13
-
Горьдлого төрүүлсэн мөсөн чихэр
2026-02-13
-
Эпштейний хэрэгт Питер Манделсонтой холбоотой хоёр өмчийг шалгаж байна
2026-02-13
-
Угандагийн сөрөг хүчний удирдагчийг барьцаалжээ.
2026-02-13
-
Дарангуйлал хариугүй үлдэх ёсгүй
2026-02-13
-
Олимпийн эсрэг жагсаалыг зохион байгуулагсад
2026-02-13
-
Хуурамч мөнгө, архи авахаас сэрэмжил
2026-02-13
-
Эмчийн бичиж өгсөн эм, тарилгыг хайгаад олохгүй бол эндээс хараарай
2026-02-13
-
Хилийн бүсийн 34 мянган га газрыг эрх баригчид худалджээ
2026-02-12
-
Тэтгэвэр нэмэх хүртэл ахмадууд жагсана.
2026-02-12
-
Каракас, Вашингтоны хооронд 500 сая долларын үнэ бүхий түүхий нефтийг худалдах гэрээ байгууллаа
2026-02-12
-
Австралийн сноубордчин Японд цанын лифтэнд гацаж нас баржээ
2026-02-12
-
АНУ-ын цохилтын бүлэг
2026-02-12
-
Иранд амиа алдсан хүмүүсийн тоо нэмэгдсээр байна
2026-02-12
-
Эрдэнэт үйлдвэрийн шаардлага хангаагүй шахаа
2026-02-12
-
Гол, нуурын мөсөнд цөмөрсөн 8 дуудлага ирж, 4 иргэний амь насыг авран хамгааллаа.
2026-02-12
-
Украин, Оросын бүх Starlinks таслагдсан” гэж мэдэгдэв.
2026-02-11
-
Венесуэл газрын тосны ордуудыг гадаадын компаниуд “өөрийн эрсдэл, зардлаар” удирдахыг зөвшөөрнө
2026-02-11
-
Voice Nigeria” шоуны шилдэг оролцогч нас барсанд олон нийт бухимдаж байна.
2026-02-11
-
500,000 төгрөг хүртэлх худалдан авалтад төлсөн НӨАТ-ыг 100 хувиар хөнгөлнө.
2026-02-11
-
И-Монголиа платформын нэрийг ашиглан залилан хийснийг илрүүлжээ
2026-02-11
-
Монгол Улс авлигын индексээр 10 байр ухарчээ
2026-02-11




