Ерөнхийлөгч Пунсалмаагийн Очирбатын нэрэмжит гудамжтай боллоо

access_time 2025-01-24 11:48

Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Сөүлийн гудамжнаас Нийслэлийн ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн зүүн талаар хойш Цэцэг төвийн баруун урд уулзвар, Энхтайваны өргөн чөлөө хүртэлх 160 метр авто замыг “Монгол Улсын анхны Ерөнхийлөгч Пунсалмаагийн Очирбатын нэрэмжит гудамж” болголоо. Монгол Улсын анхны Ерөнхийлөгч, төр нийгэм, шинжлэх ухаан, боловсролын салбарын нэрт зүтгэлтэн, академич, шинжлэх ухааны доктор, профессор, “Чингис хаан” тэргүүн зэргийн одонт Пунсалмаагийн Очирбатын нэр хүндийг ийнхүү мөнхлөснөөр нийслэлийн иргэд анхны ерөхийлөгчийн нэрийг байнга дурсах боломж бүрдэнэ.

Шинэ мэдээ