НИЙСЛЭЛИЙН ХОТ БАЙГУУЛАЛТЫН ДУНДЫН МЭДЭЭЛЛИЙН САНТАЙ БОЛНО

access_time 2017-12-06 16:47

“Нийслэлийн хот байгуулалтын дундын мэдээллийн сангийн нэгдсэн тогтолцоог бий болгох” ажил хийгдэж байна. Энэ ажлын хүрээнд.газар зүйн мэдээллийн системд суурилсан хот байгуулалтын дундын мэдээллийн сангийн нэгдсэн стандартыг боловсруулж, мэдээлэл солилцох нэгдсэн тогтолцоо, архитектур бүхий дэд бүтцийг бий болгохоор зорьж байгаа юм.

Нийслэлийн хот байгуулалтын дундын мэдээллийн сангийн нэгдсэн тогтолцоог бий болгож, төрийн байгууллагуудын уялдаа холбоог сайжруулах, шийдвэр гаргагчид болон иргэдийг бодит мэдээллээр түргэн шуурхай хангах үндэс суурь тавигдах юм.

Шинэ мэдээ