Спиртлэг биш Спортлог амьдарцгаая”
Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ивээл доор “Хүчирхэг Монгол” спорт, урлагийн өдөрлөг энэ сарын 02-ны өдөр Сүхбаатарын талбайд болж өнгөрлөө. Өдөрлөгт Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаа, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл болон биеийн тамир, спортын байгууллагуудын тамирчид, багш сурагчид, иргэд олон нийт өргөнөөр оролцлоо.
Өдөрлөгийн үеэр Монголын пауэрлифтингийн шилдэг тамирчдын чансаа шалгах тэмцээн боллоо. Мөн 40 гаруй спортын төрлийн үзүүлэх тоглолтууд болж, эрүүл мэндийн үнэ төлбөргүй үзлэг хийгдлээ. Ерөнхий сайд У.Хүрэлсүх өдөрлөгийг нээж хэлсэн үгэндээ, “Монгол Улсын иргэн бүр биеийн тамир, спортоор тогтмол хичээллэн эрүүл, чийрэг, эрч хүчээр дүүрэн байх нь Манай улсын хөгжлийн үндэс болох юм. Товчхондоо, иргэд маань эрүүл байвал Монгол Улс маань хүчирхэг байна. Иймээс ч өнөөдөр та бүгдтэйгээ хамт биеийн тамир, спортоор хичээллэн нэгэн өдрийг өнгөрөөе гэж бодож энэхүү арга хэмжээг зохион байгуулж байгаа юм.
Монгол Улсын Засгийн газраас биеийн тамир, спортыг бүх нийтийн үйл хэрэг болгож, ард иргэдээ эрүүлжүүлэх талаар тодорхой зорилтууд дэвшүүлж, хэрэгжүүлэн ажиллаж байгаа. Гэвч хувь хүн та өөрөө өөртөө хариуцлагатай байж, биеийн тамир, спортоор хичээллэхгүй бол энэ зорилго биелэхэд хэцүү. Энд, Жанжин Сүхбаатарын талбайд биеийн тамир, спортод дуртай, хөдөлгөөн хийдэг хүмүүс цугларсан байгаа. Та бүгд маань бусдадаа үлгэрлэн, ойр хавийнхаа хайртай хүмүүсээ спортоор хичээллүүлэн таргалуулахгүй, тамхи татуулахгүй, архи уулгахгүй байлгаж эрүүл чийрэг хүн болгох нь улс орныхоо хөгжилд оруулж байгаа үнэ цэнэтэй хувь нэмэр юм. Монгол Улсын иргэдээ, Тамхичин биш Тамирчин байцгаая, Спиртлэг биш Спортлог амьдарцгаая” гэсэн юм.
Өдөрлөгт “Харанга” хамтлаг, “Чингис хаан” хамтлагийн ахлагч, МУГЖ Д.Жаргалсайхан нар ирж ая дуугаа өргөлөө.
Шинэ мэдээ
-
Зургаан заламгай акулыг задлан шинжилж байна
2023-05-31
-
Мөргөлчдийн амийг хөнөөсөн хэргийг хэлэлцэж байна.
2023-05-31
-
Барилдах үедээ ёс зүйгүй үйлдэл гаргасан бөхчүүдэд хариуцлага тооцжээ
2023-05-31
-
Тамхинд зориулж 200 000 га талбайг сүйтгэдэг
2023-05-31
-
Тээврийн хэрэгслийн үзлэг оношилгоонд хамрагдахыг уриалжээ
2023-05-31
-
Махны нийлүүлэлтийг нэмэгдүүлж үнийг бууруулах шаардлагатай
2023-05-31
-
УИХ-ын гишүүдийн тоог 126 болгоно гэв
2023-05-31
-
Цалин, тэтгэврийг 10 хувиар нэмнэ
2023-05-31
-
Жонни Депп Каннын кино наадмын үеэр шуугиан тарьжээ.
2023-05-30
-
1-р сарын 6-ны үймээн дэгдээгчид мянга мянган хандив цуглуулж байна.
2023-05-30
-
Хүүхэд төөрөхөөс сэргийлж QR кодтой бугуйвчийг тараана
2023-05-30
-
Спортын долоон төрлөөр тэмцээн, уралдаан зохион байгуулагдаж баярын парад болно
2023-05-30
-
Хүүхдийн баяраар таван байршилд зам хаана.
2023-05-30
-
Түлэнхийн төв нийт есөн тасагтайгаар ашиглалтад орлоо
2023-05-30
-
Улстөрч, Ерөнхий сайд, Ерөнхийлөгч хэн ч байсан шүүхэд нөлөөлөх эрхгүй.
2023-05-30
-
Дэлхийн ур чадвар”-ын 47 дугаар тэмцээнд оролцогсодыг шалгаруулна.
2023-05-30
-
Далайчдыг алуурчин халимуудаас өөрсдийгөө хамгаалахыг зөвлөжээ
2023-05-29
-
Алтаар бүрсэн стейк идсэн төрийн албан хаагчийн видеог нийтлээд шийтгүүлжээ
2023-05-29
-
Вирусээр үүсгэгддэг салхин цэцэг болон гар, хөл, амны өвчин нэмэгдэж байна.
2023-05-29
-
Пауэрлифтингийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд 345 кг-ийг шахаж мөнгөн медаль хүртлээ
2023-05-29
-
Өнөөдөр хүүхдүүдийг улаанбурхан, гахай хавдар, улаануудын эсрэг вакцинд хамруулна.
2023-05-29
-
Сураггүй болсон 13 настай хүү замын унаанд дайгдан гэртээ иржээ.
2023-05-29
-
Гал түймэр гарах эрсдэлтэй 2182 зөрчлийг илрүүлжээ
2023-05-29
-
Улаанбаатар хотын музейн үзэсгэлэн гарна
2023-05-29
-
Капитол руу халдлага үйлдсэн хэргээр Стюарт Родс ял сонслоо
2023-05-26
-
Азийн орнуудын брэнд хувцас өмссөн Фан Бинбинг олны нүдэнд өртжээ
2023-05-26
-
Таван сангийн мэдээллийг ил болгожээ
2023-05-26
-
Баянхошуу цэцэрлэгт хүрээлэнгийн ажил 65 хувьтай байна
2023-05-26
-
УНТЭ-т элэг шилжүүлэн суулгах мэс заслыг амжилттай хийсээр байна.
2023-05-26
-
Ихэнхи нутгаар сэрүүвтэр байна
2023-05-26