Солонгосын төр иргэдээ хүндэлж баривчилгаагаа хойшлуулжээ

access_time 2025-01-06 09:53

Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Юн Сүк Ёл төсвийн маргаанаас үүдэлтэй санал зөрөлдөөнөөс болж парламентын гишүүдийг засгийн эрхийг хууль бусаар булаан авах гэж байна гэсэн үндэслэлээр улс орон даяар онц байдал зарласан хэрэгт буруутгагдаж байна. Түүнийг хууль зөрчсөн гэж үзэн бүрэн эрхийг нь түтгэлзүүлж шүүхээс баривчлах тогтоол гарсан. Түүнийг баривчлахаар цагдаагийнхан ирэх үед ерөнхийлөгчийг хамгаалалтын албаныхан эсэргүүцэл илэрхийлсэн. Цагдаагийн ажилтнууд хүний эрхийг дээдлэх үүднээс баривчилгааг хойшлуулсан. Солонгосын иргэд нэгдэн нийлж тэмцэж чаддаг юм байна, эсэргүүцэл илэрхийлэхэд төр нь иргэдээ хүндэлж чаддаг гэдгийг харуулж чадлаа гэдгийг дэлхийн хэвлэлүүд онцолж бичиж байна.

Шинэ мэдээ