ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛООР 8 ЖИЛД 350 ХҮҮХЭД АМЬ НАСАА АЛДЖЭЭ

access_time 2018-08-29 14:25

Сүүлийн найман жилийн хугацаанд зам тээврийн ослоор 350 хүүхэд амь насаа алдсан статистик мэдээ гарсан. 2018 оны эхний 7 сарын байдлаар Баянзүрх дүүргийн хэмжээнд зам тээврийн ослын улмаас 271 хүн гэмтсэнээс 22,5 хувь нь хүүхэд байгаа юм. Тиймээс зам тээврийн осол, хэрэгт хүүхдийг өртүүлэхгүй байх, сургууль орчмын бүсийн стандартыг хэрэгжүүлэх, хүүхдийг зориулалтын тээврийн хэрэгслээр тээвэрлэхийг уриалан “Хүүхэд ба Замын хөдөлгөөний аюулгүй байдал” сэдэвт сургалтыг дүүргийн 500 багшийг хамруулан зохион байгуулсан.
Тус дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй сургуулиудад замын хөдөлгөөний дүрмийг багаас нь тайлбарлаж сургах, “Сургагч багш” бэлтгэж, байна. Бага насны хүүхдийг тээвэрлэхдээ зориулалтын суудал, хамгаалах бүс тохируулагчийг хэрэглэж хэвшихийг Баянзүрх дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлөөс нийт иргэд, хүүхдүүдэд уриалсан байна.

Шинэ мэдээ