ЗУД БОЛОХ МАГАДЛАЛ ӨНДӨР БАЙНА
Ус цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгээс зудын эрсдэлийн зургийг гаргажээ. Зургийг гаргахдаа өнгөрсөн зуны ган зуншлага, бэлчээрийн даац, бэлчээрийн ургац, малын тоо, агаарын температур, хур тунадасны хазайц, цасны бүрхэц, зузаан, нягт болон дараа сарын агаарын температур, хур тунадасны урьдчилсан мэдээ зэрэг 10 гаруй мэдээллийг ашигласан байна.
Өнгөрсөн зун ихэнх нутгаар гантай болон гандуу байсан нь ургацын хэмжээ бага байх, мал тарга хүч дутуу авах, өвөл-хаврын бэлчээрийн даац ихээхэн хэмжээгээр хэтрэх, бэлчээрийн нөөц хүрэлцээ муу улмаар мал өвөлжилт хаваржилт хүндрэх нөхцөл бүрдэхэд хүргээд байгаа аж.
Энэ намар нойтон цас орж, зарим газраар борооны дараа орсон, өдөртөө гэсэж шөнөдөө хөлдсөнөөс болж ихэнх нутагт цасны нягт ихтэй байгаагаас бэлчээр мөстөх, зам харгуйд хальтиргаа гулгаа үүсчээ.
Зудын эрсдэлийн зургаас үзвэл нийт нутгийн 40 гаруй хувьд их (18% нэн их, 24% их), 20 гаруй хувьд (23%) нь дунд зэрэг эрсдэлтэй гарсан байна.
Тодруулбал, 11 аймагт буюу Увсын зүүн тал, Завханы баруун хагас, Баянхонгорын зүүн хойд хэсэг, Архангай, Өвөрхангайн залгаа нутаг, Булганы өмнөд хагас, Орхон аймаг, Төв аймгийн баруун хагас болон зүүн өмнөд хэсэг, Хэнтийн өмнөд, Дорноговийн хойд, Сүхбаатарын баруун болон зүүн хэсгээр хамгийн их эрсдэлтэй гарчээ.
Мөн Ховд, Говь-Алтайн хойд, Архангайн баруун хойд, Баянхонгор, Сүхбаатарын төв хэсэг, Өмнөговь, Дорнодын зарим сумдын нутгаар их эрсдэлтэй байна.
Иймээс зудын нөхцөл байдал үүсээд байгаа дээрх аймаг, сумдыг эхний ээлжинд анхаарах, цаашид авах арга хэмжээг оновчтой, шуурхай зохион байгуулах шаардлагатайг албаныхан онцоллоо.
Шинэ мэдээ
-
Трамп насанд хүрэгчдийн киноны одод мөнгө төлсөн гэх хэргээ үгүйсгэсэн байна
2023-03-24
-
Механик инженерийн сургуулийн уулзвараар зүүн буцаж эргэхийг хориглоно
2023-03-24
-
Нийт 28 байршил, 85 хэсэгчилсэн талбайд гэр хорооллыг газрыг дахин төлөвлөнө
2023-03-24
-
Газар зохион байгуулалтын чиглэлээр хэрэгжүүлэх 108 арга хэмжээг төлөвлөжээ
2023-03-24
-
Гуравдагч орнуудад зорчих иргэд Шенгений бүсийн улсын Элчин сайдын яаманд виз мэдүүлэх боломжгүй
2023-03-24
-
99 орны иргэдэд цахим виз олгоно
2023-03-24
-
Бусдыг айлган сүрдүүлж, эд хөрөнгийг нь авах гэсэн хэрэгт яллах дүгнэлт үйлджээ.
2023-03-24
-
Зогсоол дээр байсан хөлөг онгоц 45 градусын өнцгөөр хазайж зорчигчид бэртжээ
2023-03-23
-
Трампыг хэзээ баривчлах вэ?
2023-03-23
-
Евро-5 стандартын шатахуунд шилжихийн үр дүнг тооцоолсон судалгаа хийжээ
2023-03-23
-
Улаанбаатар хотыг тойрсон газар хөдлөлтийн зургаан том хагарал байдаг.
2023-03-23
-
Хувийн хэвшлийг үйл ажиллагаа явуулахад саад учруулсан, төрийнхөнд Эрүүгийн хуулиар хариуцлага хүлээлгэнэ
2023-03-23
-
“Тусгай замын их багтаамжийн автобус (BRT) төслийг 2024 он гэхэд хэрэгжүүлнэ
2023-03-23
-
Гурил, гурилан бүтээгдэхүүний үнэ 50 гаруй хувиар өсжээ
2023-03-23
-
Хоёр хөршийн удирдагчид юу амлав
2023-03-22
-
Трамп гэмт хэрэгт буруутгагдаж буй АНУ-ын анхны Ерөнхийлөгч болж байна.
2023-03-22
-
Монголын аврах багийнхан Туркэд 649 хүнд эмнэлгийн тусламж үзүүлсэн байна
2023-03-22
-
Сөүл хотод суугаа иргэд киоск машинаас 70 гаруй төрлийн лавлагаа, тодорхойлолт авна
2023-03-22
-
Алтанбулаг боомтыг өргөтгөх ажлын хүрээнд 1.7 км урттай дөрвөн эгнээ зам тавигдана
2023-03-22
-
Зөвшөөрөлгүй угсралтын ажлыг эхлүүлсэн барилгыг буулгана
2023-03-22
-
Сонгинохайрхан дүүрэгт шинэ цэцэрлэг ашиглалтад орно
2023-03-22
-
Тэтгэврийн шинэчлэл, Макроны Засгийн газрыг ганхуулав
2023-03-21
-
Маск, Трампын зөрчилдөөн
2023-03-21
-
50 автобусыг есөн дүүрэгт хуваарилжээ
2023-03-21
-
Шинэ төрсөн хүүхэд бүрт 1072 ширхэг хувьцаа эзэмшигчийн гэрчилгээ олгоно.
2023-03-21
-
Уул уурхай, газрын тосны бүтээгдэхүүнд хийсэн шинжилгээний дүнг БНХАУ-ын нутаг дэвсгэрт хүлээн зөвшөөрн
2023-03-21
-
Төрийн үйлчилгээний цогцолбор ашиглалтад орлоо.
2023-03-21
-
“ZEV music festival 2023” фестиваль болно.
2023-03-21
-
Путин холбоотнууд хайж, нэгдмэл цайз бий болгохоор хичээж байна
2023-03-20
-
Укрианчууд Оросын армид учруулсан хохирлоо зарлажээ
2023-03-20