14 ЦЭЦЭРЛЭГ ШАЛГАЛТАНД ТЭНЦСЭНГҮЙ

access_time 2018-08-28 15:53

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас хичээлийн шинэ жилийг угтаж сургууль, цэцэрлэгүүдэд урьдчилсан шалгалт хийжээ. Тэгвэл энэ жил нийт 14 цэцэрлэг есдүгээр сарын 01-нд нээлтээ хийж, хүүхдүүдээ авах боломжгүй байна.

Тодруулбал, Багануур дүүргийн 138 дугаар цэцэрлэг, Сүхбаатар дүүргийн 54-р цэцэрлэг, Хан-уул дүүргийн 121, 41-р цэцэрлэг, Баянгол дүүргийн 47-р сургууль, 164-р цэцэрлэг, Баянзүрх дүүргийн 126, 53 дугаар сургууль, 146-р цэцэрлэг, Чингэлтэй дүүргийн 102, 19, 174 цэцэрлэгийн өргөтгөлүүд, 18 цэцэрлэг, СХД-ийн 127 дугаар цэцэрлэг 9-р сарын 01-нд хүүхдүүдээ хүлээн авах боломжгүй байгаа юм байна.

Шинэ мэдээ