Эрдэмтэд вирусын тархалтыг анхааралтай ажиглах хэрэгтэйг онцолж байна.

access_time 2024-12-11 08:08
АНУ-ын эрх баригчид шувууны ханиад мал сүрэгт хурдан тархаж буйг таслан зогсоохыг хичээж  мэдэгдэл гаргажээ.Нийт 700 гаруй сүүний чиглэлийн мал халдвар авсан. Ихэвчлэн Калифоринод өвчин их гарсан. Вирус хүнд тийм ч амархан тархдаггүй.Гэсэн ч 60 орчим хүнд вирусын халдвар авсан байж болзошгүй шинж тэмдэг илэрсэн байна.  Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төвүүд (CDC) зэрэг эрүүл мэндийн байгууллагууд шувууны ханиаднаас үүдэлтэй нийгмийн эрүүл мэндийн эрсдэлийг бага гэж үздэг. Гэхдээ эрдэмтэд вирусын тархалтыг анхааралтай ажиглах хэрэгтэйг онцолж байна.

Шинэ мэдээ