Хурдан уншлагын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медалт хүртлээ.

access_time 2024-12-10 11:34

Хурдан уншлагын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Монголын Оюун Ухааны Академийн Ахлах дасгалжуулагч, Ой тогтоолтын спортын Олон улсын шүүгч Б.Баасандорж мөнгөн медаль хүртжээ. Хурдан уншлагын тэмцээний үндсэн шалгуур нь урьд өмнө хаана ч хэвлэж байгаагүй зохиол буюу бүтэн ном уншуулж дараа нь ойлгоцыг нь олон талт асуулт, тест, үг нөхөж бичих зэргээр шалгадаг аж. Тус тэмцээнд дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн нийт 100 гаруй тамирчин өрсөлджээ.

Шинэ мэдээ