АВТО ЗАМЫН АН ЦАВ ХАГАРЛЫГ МАСТИКААР НӨХӨЖ БАЙНА

access_time 2018-08-24 16:09

Авто замын ан цав хагарлыг УБЗЗА компанийн ажилчид мастикаар нөхөж байна. Мастик нь газрын тосны битум, резин, бусад химийн нэмэлт элментүүдийн нэгдэл. Халуун хүйтэнд буюу температурын нөлөөлөлд сайн ажилладаг суналт, агшилт сайтай төдийгүй -10-40 градусын хүйтэнг тэсвэрлэх чадвартай сүүлийн үеийн шинэ технологийн бүтээгдэхүүн юм. Энэ онд авто замын ан цав, хагарлыг мастикаар гүйцэтгэхдээ механикжсан төхөөрөмж ашиглаж байгаа нь олон талын давуу талыг агуулж байна. GF-100L төхөөрөмж иж бүрдэл нь замын заадас, хагарал хөрөөдөх хөрөө болон нөхөх мастик цутгах тоног төхөөрөмжөөс бүрдэнэ. Тоног төхөөрөмж нь мастикийг халаах болон температурыг технологийн зохист хэмжээнд барих, температурын алдагдал үүсгэлгүй авто замын ан цавд мастикийн цутгадаг. Зориулалтын төхөөрөмж ашиглан ажил гүйцэтгэснээр +180С хүртэл халсан халуун мастиктай ажиллаж байгаа ажилтнуудын аюулгүй байдлыг бүрэн хангахаас гадна хөдөлмөрийн бүтээмжийг нэмэгдүүлж байгаа юм

Шинэ мэдээ