ЗАРИМ АРЬС ГОО ЗАСЛЫН ЭМНЭЛГҮҮД ШАЛГАЛТАНД БҮДЭРЧЭЭ

access_time 2018-08-24 16:08

Арьс гоо заслын эмнэлгүүдэд урьдчилан сэргийлэх хяналт, гоёлын гоо сайхны газруудад тандалт судалгааг НМХГ -аас хийлээ. Хяналт шалгалт, тандалт судалгаанд аймаг, нийслэлд үйл ажиллагаа явуулж буй арьс, гоо заслын 48 эмнэлэг, гоёлын гоо сайхны 186 газар хамрагдсан байна. Уг хяналт шалгалтыг нян судлалын шинжилгээ, физик хэмжилттэй хийсэн ба шинжилгээгээр зарим эмнэлэг, гоо сайхны газрууд эрүүл ахуй, халдвар хамгааллын дэглэмийн шаардлагыг хангахгүй дүнтэй гарсан байна. Хурлаар цаашид эрх зүйн орчныг боловсронгуй болгох, эмнэлгүүдийн тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагыг хангуулах, хяналт шалгалтыг чангатгах, арьс, гоо заслын эмнэлэг, гоёлын гоо сайхны газруудын стандартыг яаралтай өөрчилж, тавигдах шаардлагыг тодорхой болгох, эмч, гоо сайханчдын мэдлэг мэргэжлийг дээшлүүлэх зэрэг асуудлыг нэн түрүүнд шийдвэрлэхээр боллоо

Шинэ мэдээ