ЦАЛИНГИЙН СҮЛЖЭЭ, ДООД ЖИШГИЙГ ШИНЭЧЛЭН ТОГТООЛОО
Засгийн газрын өнөөдөр /2018-08-22/-ийн хуралдаанаар төрийн албан хаагчдын албан тушаалын цалингийн сүлжээ, доод жишгийг шинэчлэн тогтоох шийдвэр гаргалаа. Ирэх есдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхлэх уг шийдвэрээр багш, эмч нарын үндсэнцалингийн доод жишигтэй дүйцэхүйц буюу тэдгээрээсбага үндсэн цалинтай төрийн албан хаагчдынцалингийн сүлжээ болон, доод жишгийг 8,0 хувиарнэмэгдүүлж, сувилагч, цэцэрлэгийн болон бага ангийнбагш зэрэг төрийн үйлчилгээний зарим албан хаагчийн албан тушаалын зэрэглэлийг 1-2 шатаар ахиулан цалинг шинэчлэн тогтоохоор боллоо.
Мөн эрүүл мэнд, боловсролын салбарт хийсэн ажлын байрны үнэлгээг үндэслэн бага ангийн болон цэцэрлэгийн багш нарын албан тушаалын зэрэглэлийг нэг шатаар ахиулахад цалин 87 900 төгрөг буюу 12,3 хувиар, сувилагч нарынхыг 1-2 шатаар ахиулахад цалингийн хэмжээ 127 700-183 900 төгрөг буюу 20-30 хувиар нэмэгдэнэ гэсэн үг.
Соёл, урлагийн салбарт ажиллагсдын цалин төрийн үйлчилгээний бусад албан хаагчдын цалингийн дунджаас 12,5 хувиар доогуур байгааг албан тушаалын ангилал зэрэглэлийг шинэчлэх болон цалингийн доод жишгийг 8,0 хувиар нэмэгдүүлэх арга хэмжээ авснаар тус салбарт ажиллагсдын цалин 14-32 хувиар нэмэгдэж буй юм.
Цалин нэмэх энэ удаагийн арга хэмжээнд төрийн албан хаагчдын 92,4 хувь буюу 173 100 хүн хамрагдаж тэдний цалинд 51.9 тэрбум, нийгмийн даатгалын шимтгэлд 6.2 тэрбум нийтдээ 58,1 тэрбум төгрөг зарцуулах бөгөөд төрийн удирдах албан хаагчид, төрийн өндөр болон улс төрийн албан тушаалтан, шүүх, прокурорынхны цалин нэмэгдэхгүй.
Түүнчлэн Засгийн газрын хуралдаанаар УИХ-ын 2017 оны төсвийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай 29 дүгээр тогтоолын 1.4, 1.5, 1.6 дугаар заалт буюу 2017-2018 онд төрийн албан хаагчдын цалин хөлсийг царцаах, төрийн албан хаагчдын ангилал, зэрэглэл, цалингийн шатлалыг ахиулахыг зогсоох, эрүүл мэнд, боловсрол, цагдаа, онцгой байдлын салбараас тэтгэвэрт гарах 2 хүнийг оронд 1 хүн авах, бусад салбарт чөлөөлөгдсөн төрийн хаагчийн оронд нөхөн томилгоо хийхгүй байх тухай заалтуудыг хүчингүй болгох тогтоолын төслийг 2019 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамтатган УИХ-д өргөн мэдүүлэхээр боллоо.
Шинэ мэдээ
-
Энэтхэгийн галт тэрэгний ослыг дохионы гэмтэл байж болзошгүй гэж үзэж байна.
2023-06-05
-
Гайхалтай байршилтай орон сууц олны анхаарлыг татаж байна.
2023-06-05
-
Дараах байршлуудад 10 хоног халуун ус хязгаарлана
2023-06-05
-
“Гэгээн муза-17” олон улсын театрын наадам есдүгээр сард болно
2023-06-05
-
“Улаанбаатар марафон-2023” олон улсын гүйлтийн тэмцээн боллоо
2023-06-05
-
Дугуй цагаан орчмын газрыг тохижуулж байна
2023-06-05
-
Аялал жуулчлалын арга хэмжээг Тайланд Улсад зохион байгуулна
2023-06-05
-
Нийслэлд 2,709 тээврийн хэрэгсэл байна
2023-06-05
-
Зургаан заламгай акулыг задлан шинжилж байна
2023-05-31
-
Мөргөлчдийн амийг хөнөөсөн хэргийг хэлэлцэж байна.
2023-05-31
-
Барилдах үедээ ёс зүйгүй үйлдэл гаргасан бөхчүүдэд хариуцлага тооцжээ
2023-05-31
-
Тамхинд зориулж 200 000 га талбайг сүйтгэдэг
2023-05-31
-
Тээврийн хэрэгслийн үзлэг оношилгоонд хамрагдахыг уриалжээ
2023-05-31
-
Махны нийлүүлэлтийг нэмэгдүүлж үнийг бууруулах шаардлагатай
2023-05-31
-
УИХ-ын гишүүдийн тоог 126 болгоно гэв
2023-05-31
-
Цалин, тэтгэврийг 10 хувиар нэмнэ
2023-05-31
-
Жонни Депп Каннын кино наадмын үеэр шуугиан тарьжээ.
2023-05-30
-
1-р сарын 6-ны үймээн дэгдээгчид мянга мянган хандив цуглуулж байна.
2023-05-30
-
Хүүхэд төөрөхөөс сэргийлж QR кодтой бугуйвчийг тараана
2023-05-30
-
Спортын долоон төрлөөр тэмцээн, уралдаан зохион байгуулагдаж баярын парад болно
2023-05-30
-
Хүүхдийн баяраар таван байршилд зам хаана.
2023-05-30
-
Түлэнхийн төв нийт есөн тасагтайгаар ашиглалтад орлоо
2023-05-30
-
Улстөрч, Ерөнхий сайд, Ерөнхийлөгч хэн ч байсан шүүхэд нөлөөлөх эрхгүй.
2023-05-30
-
Дэлхийн ур чадвар”-ын 47 дугаар тэмцээнд оролцогсодыг шалгаруулна.
2023-05-30
-
Далайчдыг алуурчин халимуудаас өөрсдийгөө хамгаалахыг зөвлөжээ
2023-05-29
-
Алтаар бүрсэн стейк идсэн төрийн албан хаагчийн видеог нийтлээд шийтгүүлжээ
2023-05-29
-
Вирусээр үүсгэгддэг салхин цэцэг болон гар, хөл, амны өвчин нэмэгдэж байна.
2023-05-29
-
Пауэрлифтингийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд 345 кг-ийг шахаж мөнгөн медаль хүртлээ
2023-05-29
-
Өнөөдөр хүүхдүүдийг улаанбурхан, гахай хавдар, улаануудын эсрэг вакцинд хамруулна.
2023-05-29
-
Сураггүй болсон 13 настай хүү замын унаанд дайгдан гэртээ иржээ.
2023-05-29