ХҮҮХДЭЭ ГАНЦААРАНГ НЬ ОРХИЖ, ТОГЛУУЛЖ БОЛОХГҮЙ. ХУЛГАЙЧ!!!

access_time 2018-08-22 16:12

Дархан уул аймагт 5 настай охин гэрийнхээ гадна тоглож байгаад алга болсон. Дархан-Уул аймгийн цагдаагийн газар, Эрүүгийн цагдаагийн албаны Эрэн сурвалжлах хэлтэс, Хан-Уул дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтсийн алба хаагчид улсын хэмжээнд хоёр хоног эрэн сурвалжлах ажлыг зохион байгуулж 5 настай охинг эсэн мэнд оллоо.

Охиныг 37 настай эмэгтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Хан-Уул дүүрэгт оршин суух иргэн Б нь өчигдөр өдөр Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны дэвсгэрт хулгайлан авч явж байхад нь Эрүүгийн цагдаагийн албаны алба хаагчид илрүүлэн баривчилсан.

“Хүний халдашгүй, чөлөөтэй байхын эрхийн эсрэг гэмт хэрэг”, “Хүн хулгайлах” гэсэн заалтаар эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ. Энэ хуулийн заалт нь 1-5 жилийн хугацаатай хорих ялаар шийтгэдэг.

Цагдаагийн газраас эцэг эхчүүдийг насны хүүхэддээ тавих хараа хяналтаа сайжруулах, ганцааранг нь орхихгүй, тоглуулахгүй байхыг зөвлөж байна.

Шинэ мэдээ