ЗАСГИЙН ГАЗРААС ТӨРИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ГЭНЭТИЙН ШАЛГАЛТ ХИЙНЭ

access_time 2018-08-22 16:11

Засгийн газрын сахилга хариуцлага дэг журмыг чангатгах албан даалгаврын хүрээнд хийх хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөгөө төрийн байгууллага бүр дахин боловсруулах хэрэгтэй гэсэн үүргийг ЗГХЭГ-аас өглөө. Мөн байгууллага иргэдээс ирсэн өргөдөл гомдлыг хугацаа хоцроосон бол 9 дүгээр сарын 1 гэхэд шийдвэрлэж үүрэг гүйцэтгэгч, түр орлон гүйцэтгэгч, гэрээт ажилчдыг болиулж төрийн захиргааны жинхэнэ албан тушаалын орон тоонд тохирох хүмүүсийг сонгон шалгаруулж авах захиалгыг ТАЗ-д мөн 9 дүгээр сарын нэгний дотор гаргаж орон тоогоо бүрдүүлэхийг яамдын ТНБД нарт үүрэг болгов. Цаашид албан даалгаврын хэрэгжилтийг хангуулах хүрээнд сар бүр ЗГХЭГ-аас төрийн байгууллагуудад тогтмол болон гэнэтийн шалгалт хийх юм байна.

Шинэ мэдээ